- НЭГ ШҮҮГЧ Л ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАХАД ТЭР САЛБАРЫН НЭР ХҮНД СЭВТЧИХ ГЭЭД БАЙДАГ ЭМЗЭГ САЛБАР. ГЭВЧ ЦӨӨН ХЭДЭН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН АЛДААНААС БОЛЖ ХУУЛЬ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦООГ БҮХЭЛД НЬ ХАРЛУУЛЖ БОЛОХГҮЙ -

Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай шүүгчийн ёс зүйн тухай ярилцлаа.


-Цахим орчинд нэр бүхий шүүгчатг-ын ажилтнуудын хоёр ч бичлэг цацагдлаа шүү дээТэгэхээр бичлэгт гарснаар шүүгчөмгөөлөгчАТГ-ын байцаагчид хоорондоо нийлж наргисан байдалтай байгааг хэр зохистой үйлдэл гэж та харж байна вэ?

-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж зүйр үг бий. Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын нэр хүндэд халтай л юм болж байна. АТГ-ын албан хаагчдын ёс зүйн дүрэм гэж бий. Энэхүү дүрмийг зөрчсөн эсэхийг АТГ-ын Дотоод хяналт шалгалтын алба шалгаж, ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхэд албан ёсны хариултыг өгөх ёстой байх. Авлигын эсрэг хуульд зааснаар албан хаагчдын ёс зүйн дүрмийг АТГ-ын дарга баталдаг. Ер нь хууль болон ёс зүйн дүрмээ хэр сайн сахин биелүүлэхээс төрийн албан хаагчдын нэр хүнд, тухайн байгууллагын нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал тодорхойлогддог. Гэхдээ төрийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс болж бүтэхээ байчихсан гэж бодохгүй л байна. Хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан, мэргэжлийн ур чадваргүй хүмүүстэйгээ зохих түвшинд нь хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт “Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг.

-“Шүүгчид ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй” гэж иргэд цахим орчинд шүүмжилсээр байнаЭнэ үйл явдал нь шүүх байгууллагын нэр хүндэд халтай юуХэрхэн сөргөөр нөлөөлөх вэ?

-Шүүх эрх мэдэл бол ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа байх ёстой юм. Шүүгч бол нэг талаас хараат бус байх ёстой. Нөгөө талаас шүүхийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж бий. Нэг шүүгч л ёс зүйн алдаа гаргахад тэр салбарын нэр хүнд сэвтчих гээд байдаг эмзэг салбар. Гэвч цөөн хэдэн шүүгчийн ёс зүйн алдаанаас болж хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог бүхэлд нь харлуулж болохгүй. Учир нь шүүх эрх мэдлийн салбар бол Үндсэн хуульт төрийн нэг тулгуур багана юм. Ирээдүйд сайн шүүгч, прокурор, өмгөөлөгч болохоор хуулийн сургуульд сурч байгаа олон мянган залуусын итгэлийн галыг бөхөөж болохгүй. Тиймээс хууль, ёс зүйн зөрчил гаргасан шүүгч нартай хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ шүүх эрх мэдлийн тогтолцоог бүхэлд нь харлуулж болохгүй.

Шүүхийн нэр хүнд шалан дээр унавал төрийн хууль бус шийдвэр үйл ажиллагааг хэн таслан зогсоох юм бэ. Улстөрчид, албан тушаалтнуудтай үргэлж жагсаал цуглаан хийж тэмцэх үү...

Шүүхийн эрх мэдлийг бүхэлд нь үгүйсгэнэ, харлуулна гэдэг бол хуулиа өшиглөж байгаагаас ялгаагүй юм л даа. Монгол хүн уурган дээгүүрээ алхаж гарахыг цээрлэдэг шиг Монгол төр, Монголын ард түмэн эрт цагаас хойш хуулиа өшиглөж байгаагүй юм шүү.

Харин хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан хэнтэй ч хариуцлага тооцож чаддаг байсан. Хууль бол төр улсын үндэс байсаар ирсэн. Өнөө цагт бол хууль бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа юм. Түүнийг хэрэгжүүлэгч, хамгаалагч нь хараат бус шүүх байх ёстой. Тиймээс би шүүхийн тогтолцоог санаатай харлуулж байгааг бол сайшаахгүй. Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаана гэдэг шиг юм байж хэрхэвч болохгүй.

-Ер нь шүүгчийн ёс зүй ямар байх ёстой юм бэЭнэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Шүүгчийн ёс зүй ямар байх ёстойг би шийдэхгүй. Тэр ч бүү хэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч шийдэх эрхгүй. Шүүгчдийн зөвлөлөөс баталсан Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм гэж бий. Тус дүрмийн үндсэн зорилго нь шүүгч нь хувийн амьдралдаа болон албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа мөрдөх үндсэн зарчим, зан үйлийн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх бие даасан, хараат бус, шударга нэр хүнд бүхий шүүх эрх мэдлийг бэхжүүлэх хамгаалахад оршдог.

Миний бодлоор одоо Шүүхийн сахилгын хороо ажлаа хийж, хэрэв ёс зүйн дүрмээ зөрчсөн бол нэр бүхий шүүгч нартай хариуцлага тооцох ёстой. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн салбарын нэр хүндийг утга учиргүй улстөржилт, хөндлөнгийн нөлөөлөл, шахалтаас хамгаалах ёстой. Энэ бол энэ хоёр байгууллагын үндсэн чиг үүрэг юм.

-Шүүгч хүнд хууль зүйн мэдлэг чадвараас илүү ёс зүйзан төлөв чухал гэж ярьдаг шүү дээ?

-Аль аль нь чухал. Мэдлэггүй хүнд шүүгчийн алх атгуулбал, хүний эрх, эрх чөлөө дур зоргын золиос болно. Ер нь мэдлэг, чадваргүй хүн өөрөө толгойгүй байдаг л даа. Тийм хүн бусдын нөлөөнд орохдоо амархан. Тиймээс мэдлэг, ур чадвар маш чухал. Нөгөө талаас ёс зүйн асуудал тун чухал.

Мэдлэгтэй хэрнээ ёс зүйгүй бол бүр ч аюултай. Тиймээс шүүгчийн мэдлэг ур чадвар, мэргэжлийн ёс зүй бол нэг зоосны хоёр тал юм л даа.

-Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн долдугаар зүйлд зохисгүй байдал гаргахгүй байх гэж заасан байдагҮүнд “Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа түүнчлэн ажлын бус цагамралтбаяр ёслолын үед ч шүүхшүүгчийн нэр хүндийг хамгаалжнийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн суртахуунзан үйлийн болон аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчихгүй байхыг хамааруулж үзнэ” гэсэн байдагТухайн бичлэгт гарч байгаа үйлдлүүд нь дээр дурдсан ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх үү?

-Энэ асуудлыг Шүүхийн сахилгын хороо эцэслэн шийдэх ёстой. Тэгээд албан ёсны мэдээллээ олон нийтэд өгөх нь зөв байх. Түүнээс хэн нэгэн дураараа ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргах эрхгүй. Ер нь нэг буруу жишиг тогтоовол цаашид засаж залруулах амаргүй байдаг.