Шадар сайд С.Амарсайхан “Дотоодод халдварын нөхцөл байдал хүндрэхгүй, цар тахлын үеийн дүрэм журмаа сахиж чадах юм бол тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хил нээнэ гэдэг зөвхөн манай улсаас хамаарах асуудал биш.

Цаашид ачаа тээврийн хил нэвтрэлтийг сайжруулахад хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна.

Улаанбаатар хотод хэсэгчилсэн хязгаарлалт хийж, голомтуудаа хумиж авах, ажил үргэлжилж байна. Аль болох нийтээр нь хязгаарлалт хийхгүйгээр тухайн орчинд нь хязгаарлалт хийнэ” гэв.