Өчигдөр /2021.09.21/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Сайхан төв”-ийн ард хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг тус өдрийн 18:03 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч гурван ажилчин буюу Завхан аймгийн харьяат иргэн М 16 настай эрэгтэйг 18:15 цагт, Улаанбаатар хотын харьяат иргэн Г 33 настай эрэгтэйг 19:13 цагт тус тус нурангинд дарагдсан байсныг гаргасан бол Орхон аймгийн харьяат иргэн Э 16 настай эрэгтэйн цогцсыг 19:15 цагт гаргаж Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.