Монголын эртний уламжлалт нүүдэлчин айлууд үр хүүхдээ өсгөн бойжуулахдаа бага насны хүүхдийг гэрийн ханаас уяж, ямар нэг эрсдэлд орохоос нь сэрэмжилдэг байсан. Харин уламжлал орчин цагт тэр бүр харагдахаа байсан.

Гэтэл манай урд хөрш Хятадууд бас ийм арга хэрэглэдэг гэнэ шүү. Эцэг эх нь мөнгө олохын тулд бага насны хүүхдүүдээ ийм байдлаар мөн уядаг аж. Санхүүгийн боломж муу учир цэцэрлэгт явуулах боломжгүйгээс хүүхдээ уядаг байна. Зарим нь бүүр төмөр гинжээр хүртэл уядаг гэнэ.