"Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшиж байгаа 1072 хувьцааныхаа 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь авч эхэлсэн. Өнгөрөгч долоо хоногоос иргэдийн дансанд эхний ээлжийн 100 мянган төгрөг орсон. Засгийн газар эхний ээлжийн мөнгийг иргэдэд өгөхдөө 67 тэрбум төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлжээ.

Уг мөнгөөрөө зарим хэсэг нь архидаж, нөгөө хэсэг нь хэд хоногийн хоолтойгоо золгов. Жаргалтай ташуурсан нь архидаж яваа байх нь гэж та бодож байна уу хэдийнээ архинаас хамааралтай болсон иргэд манай улсад цөөнгүй. Тэд хоногийн хоолоо арай хийж залгуулж яваа улсаас дорд үзэгдэх нь ойлгомжтой. Хоол, архи хоёр асар ялгаатай зүйлс. Хүн гэдэг амьтан хоол, ундгүй бол амьдрахад хэцүүхэн. Үүнтэй агаар нэг тэд архинд живсэн л бол түүнийгээ өгүүлнэ. Мөнгөтэй үедээ гайгүй үнэтэй архи уучихдаг нөхдүүд. Гурвуулаа нийлж архидаад 60 мянган төгрөгтэй үлдсэн байхтай тааралдав. Ганцхан шөнийн дотор 240 мянгаар наргиж цэнгэжээ. Бэлэн мөнгө тараах юм л "гор"-той байгаа юм.

Гэтэл нөгөө хэсэг нь гэр бүлээрээ хувьцааны мөнгөө авч банкны зээлээ төлж. Залуус хувцас худалдаж аван, автобус унааны мөнгөндөө өгөөд таарсан аж. Нялх хүүхэд гэр бүлүүд хүүхдийнхээ тэжээл, живхэнд зарцуулсан бол арай сүйхээтэй нэг нь хүүхдийнхээ хадгаламжинд хийчихсэн тухайгаа хуучиллаа.

Дээрхээс харахад иргэдийн нэг хэсэг нь сөхөрсөн, нөгөө хэсэг нь хэт баян байгаа нь тод илрэл. Нийгмийн дундаж давхарга гэдэг зүйл байхгүй болсон. Нэг бол баян, үгүй бол хэт ядуу.

Харин та 100 мянган төгрөгөөрөө юу хийсэн бэ?