Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 2020 оны зургаадугаар сарын 1-нээс 08.00 цагаас эхэлж, 17.00 цагт дуусдаг болсон.

Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09.00-18.00 цагийн хуваарьт орох гэж байна. Ингэснээр нийслэлийн ЗДТГ болон хэрэгжүүлэгч агентлагууд, нэг цэгийн үйлчилгээний "Драгон", "Мишээл", "Дүнжингарав", "Оргил" төвүүд дээрх цагийн хуваарийн дагуу ажиллах тухай холбогдох албаныхан мэдээллээ.