Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БШУЯ-наас сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, аюулт өвчнөөс  сэргийлэхийн тулд 2020-2021 оны  хичээлийг зарим хэсгийг анги танхимд,  зарим хэсгийг цахимаар үзэхээр зохицуулсан.

Тиймээс сургуулиас гаргасан хуваарийн дагуу сургуульдаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө телевизээр хичээлээ хүлээн авч хичээн суралцахыг БШУЯ-наас анхаарууллаа.

Мөн есдүгээр сард өмнө үзсэн хичээлийг бататган сануулах, ойлгоогүй бол нөхөж ойлгуулахад багш нар нь анхаарна. Иймд есдүгээр сард телевизээр өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэнэ. Үзсэн хичээл байна гэж хойш суулгүй, анхааралтай үзэж, мэдлэгээ бататгахыг тус яамнаас сануулж байна