Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд танхимын болон танхимын бус хэлбэрээр 1 сая гаруй хүүхэд, залуус суралцана. Үүнээс нэгдүгээр ангид 83.2 мянган хүүхэд элсэн орж, анх удаа эрдмийн өргөөний алтан босгыг алхаж байна.

Энэ хичээлийн жилд суралцагчийн сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлж, багш, ажилтнаа дэмжих, эцэг, эхтэй илүү сайн хамтран ажиллах зорилт дэвшүүлжээ.

СӨБ, ЕБС-ийн зарим тоон мэдээллийг хүргэе.
2019-2020 оны хичээлийн жилд 1439 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2 настай 49 251, 3-5 настай 205 045 хүүхэд хамрагдсан байна.
Цэцэрлэгийн үндсэн нэг багшид ногдох хүүхдийн тоо 2018 онд 30.6 байсан бол 2019 онд 32.6 болжээ.
2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 820 сургууль үйл ажиллагаа явуулсны 662 нь төрийн өмчийн, 158 нь төрийн бус.
Өнгөрсөн жил ЕБС-д 640 449 сурагч хамрагдсан бөгөөд тэдний 319 912 эмэгтэй, 320 537 нь эрэгтэй.