Өнөөдөр өглөө 11 цагаас эхэлсэн МАН-ын Бага хурлын санал хураалтын үйл явц 18 цаг 30 минутын орчимд дуусч, VII хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшихийг дэмжсэн шийдвэр гаргажээ. 

Бага хурлын үеэр заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигч Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нараас Бага хурлын 39 гишүүн асуулт асууж, хариулт авч, улмаар санал хураалтыг нууцаар, цаасан хэлбэрээр явуулсан юм.

Санал хураалтаар Бага хурлын гишүүдийн 67 хувийн саналаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад ДЭМЖИЖ, УИХ-д түүний нэрийг өргөн мэдүүлэхээр болжээ.