Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хууль бус хөрөнгө хураах түүнийг ашиглахтай холбоотой мэдэллийг өглөө.

Тэрбээр “Хүн амын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч, мах, төмс, хүнсний ногооны дотоодын нөөц бүрдүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг салбан сайдад үүрэг болгож байна.

Нийслэл дэх хүнсний зоориудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, банкны өрөнд хураагдсан объектуудад дүн шинжилгээ хийж шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хэлэхэд, хөрөнгө хураах ажлыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байна. Авлигын болон албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн хөрөнгийг хураах ажлыг АТГ-тай хамтран зохион байгуулна. Энэ хүрээнд зоорь болон бусад объектуудад үзлэг шалгалт хийж зоорийн эргэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэлээ.