Сүүлийн үед манай улсад хятад ажилчид ихээр орж ирж байгаа талаар хэвлэл мэдээллээр шуугих болсон. Голдуу барилгын салбарт ажиллахаар бөөнөөр ирж буй хятад ажилчдаас гадна хоолны газруудад тогоочоор ажиллах гэх мэт өөр ажлын байруудад ч гадаад иргэд ихээр байгаа.

Саяхан цагдаагийн газраас авсан мэдээллээр хятад залуу монгол хоёр эмэгтэйг зодсон талаар дуудлага ирсэн байна. Энэ сарын 7-нд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лянь Хө” хятад хоолны газрын тогоочоор ажилладаг монгол хоёр эмэгтэйг тус хоолны газрын тогооч эр зодон танхайрчээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Энэ мэтээр манай улсад үйл ажилллагаа эрхэлж буй гадаад иргэд ажилчдадаа гар хүрэх тохиолдол мэр сэр гарсаар байгаа юм.