2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр   Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт дуудлага мэдээ мэдээлэл 267 хүлээн авснаас зам тээврийн ослын  227 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17  гарч  15  хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Зам тээврийн осолд нийт 5 хүүхэд бүтгэгдснээс сургуулийн  насны 2,  сургуулийн өмнөх насны 3 хүүхэд  байна.   Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон 7 үүнээс жолооч 4, явган зорчигч 3 байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:  СХД-ийн нутаг Орбитын зам, Тойргийн замд H.Sonata -5 маркийн авто машины жолооч Б нь T Prius  маркийн авто машинтай мөргөлдөж дотор нь сууж явсан 4 хүн гэмтсэн, СХД-ин нутаг Өнөр хорооллын гудамж  Т.Corolla  маркийн авто машины  жолооч Э нь  зорчигч 3 настай Х-г унагаж гэмтээсэн байна.