Жастин Капла: Ц.Элбэгдорж намайг ялласан прокурорт хариуцлага тооцно гэж хэлсэн
2015/03/05
Ерөнхийлөгчийн уучлалаар өршөөгдсөн Жастин Капла суллагдсан даруйдаа төрөлх нутаг Миннесотад очсон. “Саус говь сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнийг эх орондоо газардаж буйг шууд дамжуулан үзүүлж, шоронд байсан нөхцөл болон гэр бүлтэйгээ нэгдсэн сэтгэгдлийнх нь тухай сурвалжилсан билээ.
Тэгвэл орон нутгийн хэвлэл өчигдөр түүнээс өөрт нь ял оногдуулсан болон өршөөсөн талаар ямархуу байр суурьтай байгааг тодруулсныг www.24tsag.mn хүргэж байна.

-Монголын шүүх танд татвараас зугатсан хэргээр таван жил 10 сарын ял оногдуулсан. Энэхүү шийдвэрийг шударга бус хэмээн харж байгаан учир юу вэ?
-Би буруугүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараалан баталсан. Үүнийгээ ч НҮБ-д мэдэгдэж Монгол Улс хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн гомдол мэдүүлж шалгалт хийхийг хүссэн. Миний хүсэлт одоо Женев дэх Хүний эрхийн Дээд комисст хүрсэн тул удахгүй шийдэгдэх шатандаа очно.
Намайг яллах болсон шалтгаан нь Монгол Улс “Саус говь сэндс”-ийг хятадуудад зарахыг хүсээгүй. Компанийг Хятадад зарах тухай асуудал яригдахад энэхүү үйл ажиллагаанд саад болохын тулд “Саус говь сэндс”-ийг удирдаж байсан хүмүүст зориудаар хэрэг тохож эхэлсэн. Ингэж л маш муу нөхцөл байдал үүссэн юм.
-Монголоос гарахыг хориглосны дараа ямар нөхцөл байдал үүссэн бэ?
-Хилээс гарах хориг тавьсны дараа би АНУ-ын Сенатч Ал Франкенаас тусламж хүсч захидал бичсэн. Тэр үед надад нэгэн сэжигтэй бодол төрсөн. Монголын эрх баригчид “Саус говь сэндс”-ийн тодорхой лицензийг шилжүүлсэн асуудал дээр намайг авлигын хэргийн гэрч болгохыг хүсч байх шиг санагдсан. Гэвч нотолгоо хангалтгүй байсан учраас энэ үндэслэлийг хассан. Дараагийн буруутгах үндэслэлүүдийг гаргаж ирсэн.
-Одоо удирдаж байсан компанитай хамааралтай байгаа юу?
-Би яг одоогоор “Саус говь сэндс” компанийн тодорхой хувийг эзэмшдэг. Монголын Ерөнхийлөгч биднийг өршөөж Монголоос явах боломжтой болонгуут би хувьцаагаа компани дахь хамтрагчдаа шилжүүлэхийг хүссэн. Гэвч хамтрагч маань миний хувийг хадгалж үлдэхийг хичээх учраас дэмий хэмээн болиулсан.
-Монгол руу буцаж явахыг хүсч байна уу?
-Асуултанд тодорхой хариулахад хэцүү байна. Гэхдээ тийшээ буцахын хүслэн болсон гэвэл худлаа. Миний одоогийн төлөвлөгөө бол эхнэр Солонго болон хүү Ийгль нарыг Монголд буцааж аваачих юм. Энэ л шалтгаанаар Монголд очих байх. Хүү Ийгль маань энэ жил монголд сургуулиа төгсөх бөгөөд тэр хоёр буцаж Америкт ирэх ёстой.
-Монголын шоронд нэг сар орчим байхад хэр байв?
-Их том шоронд байсан. Ойролцоогоор 500-1000 хоригдол хүмүүжиж байсан. Миний мэдсэнээр тэр шоронд байсан цор ганц америк хүн би байсан. Энэ утгаараа шоронгийн зохицуулагч нар ч намайг монголчуудтай холилдохыг хориглож байсан. Хааш хаашаагаа 3.5 метрийн харьцаатай өрөөнд байсан бөгөөд долоо хоногт ганц л удаа дасгал хийхээр 30 минутын хугацаанд гадаа гардаг байсан. Мөн энэ хугацаанд нэг удаа гэр бүл болон найзуудтайгаа 15 минут уулзах эрхтэй байсан юм. Хэдий шорон бол шорон ч гэсэн тэндхийн захирагчид ажлаа сайн хийж байсан болон хүмүүсийг ярьдаг шиг муу нөхцөлтэй байгаагүйг хэлмээр байна.
-Монгол ер нь ямархуу вэ?
-Монголд Миннесотагаас хүйтэн учраас нүүрс их хэрэглэдэг. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл гэдгээрээ танигдсан. Уулаараа хашигдсан байдаг учраас утаа хургаж бохирдол ихтэй байдаг юм. Үүнийг эс тооцвол монголд амьдрахад тааламжтай. Би насанд хүрснээсээ хойшхи амьдралынхаа талыг тэнд өнгөрүүллээ. Хэрвээ би Монголд дургүй байсан бол ийм удаан амьдрахгүй байсан юм.
-Таныг суллахад тусалсан хүмүүс байгаа биз дээ?
-Маш олон хүн намайг суллаж, хилээр гарах эрхтэй болгох гэж хичээсэн. Олон улсын “Gibson Dunn” хуулийн фирм энэ асуудалд намайг өмгөөлж ажилласан. Мөн найзууд, гэр бүлийн гишүүд, АНУ-ын Төрийн Департментын ажилтнууд их тусалсан. Хоёрдугаар сарын 26-ны өдөр гарсан өршөөлийн дараа ч миний хэргийг шийдвэрлэхээр Америкийн хоёр сенатч болон Төрийн Департмент МУ-ын Засгийн газартай ажиллаж байгаа.
-Монголын шүүх засаглалын тухай ямар бодолтой байна?
-Энэхүү хэрэг явдал шүүхийн байгууллагад шинэчлэл болсон гэж бодож байна. Мөн иймэрхүү хэрэг дахин давтагдахгүй хэмээн үзэж байна. Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл намайг шоронд оруулсан прокурорыг “Тэр эмэгтэй ямар нэгэн нөлөөнд автсан байх. Прокурор хэний нөлөөнд автсанаа хэлэх ёстой эсвэл хариуцлага тооцох болно” хэмээн хэлснийг сайн санаж байна. Намайг суллагдахад Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болон Монголын зарим улс төрчид ч дэмжлэг үзүүлсэн.
Д.Үжин
Зочин · 2015/03/06
elbegdorj ahin songogdoh hugatsaagvi bolohoor ahin yu ch hiihed belen bna nogoo irgenii hodolgoonii heden nohdvvd eniig hugatsaanaas ni omno ogtsruulah tal deer tsemtseh heregtei shv de
Зочин · 2015/03/06
Uu huurhii Bat-uul hurtel holbootoi baih ni ee
Зочин · 2015/03/06
Uu huurhii Bat-uul hurtel holbootoi baih ni ee
Зочин · 2015/03/06
элбэгдорж америкийн гар хөл тэдний утсан хүүхэлдэй шүү дээ.
Элбэгдорж бас · 2015/03/06
элбэгдорж энэ америктай хувьчлан уулзахдаа бас ингээд хэлчихсэн юм байх даа. Америкчууд хүний яриагүй зүйлийг ярьсан болгоно гэж байхгүй. Тэр тусам Монголд буцаж ирэх хүн улайн цайм ингэж худал хэлнэ гэж байхгүй. Элбэгдорж л солиорсон байна. Нээрээ Элбэгдорж гэж Монголд гай тарих гэж төрсөн хүн юм аа.
Зочин · 2015/03/06
Мөнгө олох амархан арга. Тур******д доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой.
Зочин · 2015/03/06
Болио Ерөнхийлөгчөө энэ хэн юм бэ хэн болчоод төрийн т**********нийг Ард түмнийх эсрэг турхираад байгаа Юм бэ Таныг арай ч ийм арчаагүй Еөрнхийлөгч гэж бодсонгүй
Зочин · 2015/03/06
BUTSAAD IRHEER CHINE BARIAD AVNAAA CHAMAIG GAAGUI ZA YU
elbegdorj · 2015/03/06
KALPA MANIIGAA MARTAHGUI SHUU ERUNHIILUGCHIUUS BUUGAAD CHAM DEER OCHIJ TOLGOI HOROGDONO SHUU
Зочин · 2015/03/06
ELBEGDORJOO CHI TER TENEG TSAGAN TOLGOITOO AWAAD MONGOLOOS ZAILJ VZ
Зочин · 2015/03/06
Za YOSTOI ENE MUU TARWAGAAS BOLJ MONGOLIIG MINI DOROMJILJ EHELLEE DEE NOWSH GEJ
Зочин · 2015/03/06
muu lalriig butsaj avchraad yalgaanii uruund hiigeech jinhene banid bolgohson