Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулагдлаа

Даяаршиж буй өнөөгийн нөхцөлд Монгол судлалын асуудлыг төр ивээлдээ авч бодлогоор дэмжих, үндэсний соёлын баялаг өв сангаа хойч үедээ өвлүүлэх шаардлага тулгарч байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах зарлиг гаргаж, улмаар Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 402 дугаар тогтоолоороо “Монгол судлалыг дэмжих сан”-гийн дүрэм, орон тооны хязгаарыг 6 хүнтэй байхаар баталж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. УИХ-аас энэ оны 17 дугаар тогтоолоороо Монгол судлалын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулахыг Засгийн газарт даалгасан юм.

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Монгол судлалын үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг баталлаа. Монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй энэ зөвлөлд төрийн байгууллага, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан байна.

 

 

 

Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах үүрэгтэй үндэсний хороо байгууллаа

 

1990-ээд оноос эхлэн дэлхийн дунд зэргийн болон хөгжиж буй орнуудад хотжилт эрчимтэй явагдаж, 2009 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хувь нь хотуудад оршин суух болжээ. Хүн амын энэ эрчимтэй өсөлтийг дагаад хүрээлэн буй орчин доройтох, хотын дэд бүтцийн даац хэтрэх, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа ихсэх гээд нийгэм-эдийн засгийн олон сөрөг үр дагавар гарсан. Иймэрхүү үр дагаврыг хамгийн ихээр мэдэрсэн нь Латин Америкийн Мексик, Бразил, Африкийн Египет, Сенегал, Нигер, Азийн Бангладеш, Энэтхэг, Пакистан, Индонези, Монгол Улс юм.

 

Иймд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, том хотуудын төвлөрлийг сааруулахын тулд бага, дунд хотуудын хөгжлийг дэмжих, шинэ суурьшлын төвүүд байгуулахад чиглэсэн бодлого төлөвлөгөө гаргах Үндэсний хороог Засгийн газар байгууллаа. Үндэсний хороог Ерөнхий сайд ахлаж, Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн сайд нар шуурхай зохион байгуулалт хийж ажиллана.

 

Монгол Улсын нийт хүн ам 3 саяд дөхөж, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар  нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1599 баг, 121 хороо бүхий нэгжтэй болсон. Засаг захиргааны ийм өргөн бүтэцтэй ч хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын түвшин 67 хувьд хүрчээ. Өнөөдөр нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хот, түүний орчимд манай улсын хүн амын 60 хувь нь амьдарч байна. Зөвхөн Улаанбаатарт нийт хүн амын 44 хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа нь хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

 

Улс орнуудын Засгийн газар ч ийм тусгайлсан бодлого, хөтөлбөр батлан хэрэгжүүлдэг бөгөөд БНСУ-д “Үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого ба стратеги”, Японд “Үндэсний төлөвлөгөө”, ОХУ-д “Нутагшилт суурьшлын ерөнхий схем”, Туркт “Хот суурин газрын хөгжлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх төсөл” гэсэн бодлогын баримт бичгүүд гарчээ. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлтийн чиглэлээр мэргэжлийн байгууллага, хүрээлэнгүүд ч ажиллуулдаг байна. Энэтхэгийн “Хүн амын нутагшилтын институт” БНСУ-ын “Хүн амын нутагшилт, суурьшлын судалгааны институт”, БНХАУ-ын “Хот суурингийн систем төлөвлөлтийн институт”, ОХУ-ын ГИПРОГОР зэргийг энд дурдаж болно.

 

 

 

Нийслэлийн гэр хороололд 6 дэд төв байгуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам жил бүр 6 хувиар өссөн бол ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Шилжилт хөдөлгөөний улмаас хотын гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдэх хэрээр энэ хэсэгт хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хэрэгтэй байна.

 

Гэр хороололд тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Номын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

 

 

 

Манай улсад 1509 номын сан үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон зэрэг төвлөрсөн номын сангаас гадна орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байна.

 

Харьяаллын хувьд ингэж олон салбарт хамаардаг ч яамдаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамааран номын сангийн санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал жигд бус шийдвэрлэгддэг. Үндэсний номын сандахь хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл бүртгэл тооллогод хамрагдан хамгаалагддаг бол хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ зохицуулалтгүй явсаар ирлээ. Нөгөөтэйгүүр, номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдсанаар төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй болж, шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчин бүрдүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд хүндрэл тулгарч байна. Дээрх шалтгааны улмаас 1990 онд Монголд 400 гаруй нийтийн номын сан байсан бол 2000 онд 181 болтол буурч байв.

 

Иймд Засгийн газраас Номын сангийн тухай бие даасан хууль гаргаж, нэгдсэн зохицуулалт хийхээр ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар тус төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ нь манай улсын хувьд номын сангийн чиглэлээр гарах анхдагч хууль юм. Харин дэлхий дахинаа ихэнх улс орон номын сангийн тухай тусгайлсан хуультай болжээ. Учир нь ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос номын сангийн харилцааг бие даасан хуулиар зохицуулахыг шаарддагюм.

 

Номын сангийн тухай хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй. Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, үйлчилгээ, эрх, үүрэг, зөөврийн номын болон цахим уншлагын үйлчилгээ, номын сангийн сан хөмрөг бүрдүүлэх,бүртгэлтооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах, шинээр гарсан ном хэвлэл бүрээс заавал авах хувь, худалдан авах номын жагсаалт гэх мэт бүх асуудлыг энэ хуулиар зохицуулна. Хууль батлагдвал номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж ССАЖЯ үзэж байна.

 

 

 

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зарчмын хувьд дэмжлээ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас хэд хэдэн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

 

2005 онд анх баталсан энэ хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны 3 дугаар сарын 1-нээс мөрдөж байгаа юм. Гэтэл энэ нь сөрөг үр дагавар олонтой, амьдралд хэрэгжих үндэслэлгүй зохицуулалт болсон гэж үзээд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахаар хууль санаачлагч төсөлдөө тусгасан байна.

 

 

 

Эрүүл мэндийн салбарын зарим ажиллагсдад орон сууц хувьчлахыг зөвшөөрлөө

Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсөвт хөрөнгө оруулалтаар барьсан 988.880.000 төгрөгийн үнэ бүхий 18 орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрлөө. Дээрх орон сууцуудыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 32 дугаар тушаалаар салбартаа он удаан жил ажилласан, өмнө нь төрөөс орон сууц авч байгаагүй, амьдралын нөхцөлийн хувьд зайлшгүй дэмжлэг шаардлагатай ажиллагсдад хуваарилан олгосон байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байршилтай эдгээр орон сууц 2012 онд ашиглалтад оржээ.
 

Товчхон:

 

-       Болзол хангасан дөрвөн сумыг хоёр жил тутамд шалгаруулж, Засгийн газраас урамшуулдаг. Энэ удаад Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенчийг улсын тэргүүний сумдаар шалгарууллаа. Сум бүрт гэрчилгээ олгож, 100 сая төгрөгөөр шагнах ба энэ мөнгөний 90 хувийг тухайн суманд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжүүлэх, ажлын байр нэмэх, сумын төвийн тохижилтыг сайжруулахад зарцуулахыг сумын Засаг дарга нарт даалгалаа.

 

-       Олон улсын Хөдөлмөрийн бага хурлын 103 дугаар чуулганд оролцох, АНУ-ын Хөдөлмөрийн яамны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийх зорилгоор энэ сарын 22-29-ний өдрүүдэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг Швейцарийн холбооны улс болон АНУ-д томилолтоор ажиллахыг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо

 

 

 

 

 

Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Ерөнхий сайдын дэргэд

Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулагдлаа

 

Даяаршиж буй өнөөгийн нөхцөлд Монгол судлалын асуудлыг төр ивээлдээ авч бодлогоор дэмжих, үндэсний соёлын баялаг өв сангаа хойч үедээ өвлүүлэх шаардлага тулгарч байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах зарлиг гаргаж, улмаар Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 402 дугаар тогтоолоороо “Монгол судлалыг дэмжих сан”-гийн дүрэм, орон тооны хязгаарыг 6 хүнтэй байхаар баталж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. УИХ-аас энэ оны 17 дугаар тогтоолоороо Монгол судлалын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулахыг Засгийн газарт даалгасан юм.

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Монгол судлалын үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг баталлаа. Монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй энэ зөвлөлд төрийн байгууллага, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан байна.

 

Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл

боловсруулах үүрэгтэй үндэсний хороо байгууллаа

 

1990-ээд оноос эхлэн дэлхийн дунд зэргийн болон хөгжиж буй орнуудад хотжилт эрчимтэй явагдаж, 2009 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хувь нь хотуудад оршин суух болжээ. Хүн амын энэ эрчимтэй өсөлтийг дагаад хүрээлэн буй орчин доройтох, хотын дэд бүтцийн даац хэтрэх, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа ихсэх гээд нийгэм-эдийн засгийн олон сөрөг үр дагавар гарсан. Иймэрхүү үр дагаврыг хамгийн ихээр мэдэрсэн нь Латин Америкийн Мексик, Бразил, Африкийн Египет, Сенегал, Нигер, Азийн Бангладеш, Энэтхэг, Пакистан, Индонези, Монгол Улс юм.

Иймд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, том хотуудын төвлөрлийг сааруулахын тулд бага, дунд хотуудын хөгжлийг дэмжих, шинэ суурьшлын төвүүд байгуулахад чиглэсэн бодлого төлөвлөгөө гаргах Үндэсний хороог Засгийн газар байгууллаа. Үндэсний хороог Ерөнхий сайд ахлаж, Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн сайд нар шуурхай зохион байгуулалт хийж ажиллана.

Монгол Улсын нийт хүн ам 3 саяд дөхөж, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар  нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1599 баг, 121 хороо бүхий нэгжтэй болсон. Засаг захиргааны ийм өргөн бүтэцтэй ч хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын түвшин 67 хувьд хүрчээ. Өнөөдөр нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хот, түүний орчимд манай улсын хүн амын 60 хувь нь амьдарч байна. Зөвхөн Улаанбаатарт нийт хүн амын 44 хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа нь хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Улс орнуудын Засгийн газар ч ийм тусгайлсан бодлого, хөтөлбөр батлан хэрэгжүүлдэг бөгөөд БНСУ-д “Үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого ба стратеги”, Японд “Үндэсний төлөвлөгөө”, ОХУ-д “Нутагшилт суурьшлын ерөнхий схем”, Туркт “Хот суурин газрын хөгжлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх төсөл” гэсэн бодлогын баримт бичгүүд гарчээ. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлтийн чиглэлээр мэргэжлийн байгууллага, хүрээлэнгүүд ч ажиллуулдаг байна. Энэтхэгийн “Хүн амын нутагшилтын институт” БНСУ-ын “Хүн амын нутагшилт, суурьшлын судалгааны институт”, БНХАУ-ын “Хот суурингийн систем төлөвлөлтийн институт”, ОХУ-ын ГИПРОГОР зэргийг энд дурдаж болно.

 

Нийслэлийн гэр хороололд 6 дэд төв байгуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам жил бүр 6 хувиар өссөн бол ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Шилжилт хөдөлгөөний улмаас хотын гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдэх хэрээр энэ хэсэгт хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хэрэгтэй байна.

Гэр хороололд тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Номын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

 

Манай улсад 1509 номын сан үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон зэрэг төвлөрсөн номын сангаас гадна орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байна.

Харьяаллын хувьд ингэж олон салбарт хамаардаг ч яамдаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамааран номын сангийн санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал жигд бус шийдвэрлэгддэг. Үндэсний номын сандахь хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл бүртгэл тооллогод хамрагдан хамгаалагддаг бол хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ зохицуулалтгүй явсаар ирлээ. Нөгөөтэйгүүр, номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдсанаар төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй болж, шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчин бүрдүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд хүндрэл тулгарч байна. Дээрх шалтгааны улмаас 1990 онд Монголд 400 гаруй нийтийн номын сан байсан бол 2000 онд 181 болтол буурч байв.

Иймд Засгийн газраас Номын сангийн тухай бие даасан хууль гаргаж, нэгдсэн зохицуулалт хийхээр ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар тус төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ нь манай улсын хувьд номын сангийн чиглэлээр гарах анхдагч хууль юм. Харин дэлхий дахинаа ихэнх улс орон номын сангийн тухай тусгайлсан хуультай болжээ. Учир нь ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос номын сангийн харилцааг бие даасан хуулиар зохицуулахыг шаарддагюм.

Номын сангийн тухай хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй. Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, үйлчилгээ, эрх, үүрэг, зөөврийн номын болон цахим уншлагын үйлчилгээ, номын сангийн сан хөмрөг бүрдүүлэх,бүртгэлтооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах, шинээр гарсан ном хэвлэл бүрээс заавал авах хувь, худалдан авах номын жагсаалт гэх мэт бүх асуудлыг энэ хуулиар зохицуулна. Хууль батлагдвал номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж ССАЖЯ үзэж байна.

 

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг

зарчмын хувьд дэмжлээ

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас хэд хэдэн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

2005 онд анх баталсан энэ хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны 3 дугаар сарын 1-нээс мөрдөж байгаа юм. Гэтэл энэ нь сөрөг үр дагавар олонтой, амьдралд хэрэгжих үндэслэлгүй зохицуулалт болсон гэж үзээд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахаар хууль санаачлагч төсөлдөө тусгасан байна.

 

Эрүүл мэндийн салбарын зарим ажиллагсдад

орон сууц хувьчлахыг зөвшөөрлөө

 

Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсөвт хөрөнгө оруулалтаар барьсан 988.880.000 төгрөгийн үнэ бүхий 18 орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрлөө. Дээрх орон сууцуудыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 32 дугаар тушаалаар салбартаа он удаан жил ажилласан, өмнө нь төрөөс орон сууц авч байгаагүй, амьдралын нөхцөлийн хувьд зайлшгүй дэмжлэг шаардлагатай ажиллагсдад хуваарилан олгосон байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байршилтай эдгээр орон сууц 2012 онд ашиглалтад оржээ.

 

 

Товчхон:

-       Болзол хангасан дөрвөн сумыг хоёр жил тутамд шалгаруулж, Засгийн газраас урамшуулдаг. Энэ удаад Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенчийг улсын тэргүүний сумдаар шалгарууллаа. Сум бүрт гэрчилгээ олгож, 100 сая төгрөгөөр шагнах ба энэ мөнгөний 90 хувийг тухайн суманд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжүүлэх, ажлын байр нэмэх, сумын төвийн тохижилтыг сайжруулахад зарцуулахыг сумын Засаг дарга нарт даалгалаа.

-       Олон улсын Хөдөлмөрийн бага хурлын 103 дугаар чуулганд оролцох, АНУ-ын Хөдөлмөрийн яамны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийх зорилгоор энэ сарын 22-29-ний өдрүүдэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг Швейцарийн холбооны улс болон АНУ-д томилолтоор ажиллахыг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо

- See more at: http://zasag.mn/news/view/5389#sthash.vAaiuwB8.dpuf