​Сайн байцгаана уу? Би сургууль энээ тэрээ, ажил амьдрал нийгэмд эзлэх байр суурь гэж мэж явсаар байгаад нэг мэдэхэд 30 гарсан байлаа.

Надад олон ч бүсгүйчүүд сайн байсан боловч би хэнд нь ч тэгтлээ дурлаж хайртай болж байсангүй. Гэхдээ би хэнд нь ч бас худлаа хайртай,би чамтай амидарна гэж хуурч байгаагүй ээ. Нас 34 хүрлээ. Ээж аавч үглэх боллоо. Дүү нар маань эхнэрүүдтэй болж эхнээсээ хүүхэдтэй болчихсон болохоор аргагүй биз гэж боддог байлаа. Нэг бүсгүйтэй үерхдэг байсан ч хүүхэдтэй бас дээр нь би тийм ч сайн биш болохоор сууя гэж хэлдэггүй байлаа. Тэгээд хорвоод намайг гэх бүсгүй байхгүй юм шиг санагдаад бас дээрээс нь тэр бүсгүйгийн намайг гэх сэтгэлийг нь бодоод бас дээрээс нь жирэмсэн болчихсон болохоор нь хамт амьдархаар боллоо. Хамт амьдраад эхний үед гайгүй байснаа тэр бүсгүйгийн тар нь танигдаж ирэв. Би эр хүн шүү дээ. Ажлаар ийшээ тийшээ явна заримдаа оройтно тэр болгонд хэрүүл хийнэ.

Гэхдээ би хэзээ ч түүнийг хуурч байгаагүй. Тэгж бяцхан хөөрхөн охин маань төрөв. Би ч түүнийг хүүхдээ гээд юун надтай муудалцах манатай гэж бодож байсан чинь нялх биетэй дөнгөж төрөөд 3 хонож байж хэрүүл хийгээд ёстой сэтгэлийн дарамт болдог байлаа. Би түүнийг юугаарч дутаагаагуй гэтэл юунд ингэж хэрүүл хийгээд байдгийг нь ойлгодоггүй. Дотор маань бөөн хар юм хуримтлагдсаар!!! тэр хардахдаа манай дүүгийн эхнэртэй бас найзийн эхнэртэй хардана гээч бүүр солиормоор. Тэгээд тэсэлгүй нэг л өдөр миний гэрээс яв гэсэн дээ! охиноо бодоод тэсье гэж бодсон ч насаараа би ингэж зовж амидрах ямар нугэл хилэнтс хийгээ вэ? гэж үргэлж өөрөөсөө асуудаг байлаа. Эцэст нь хэлэхэд хайр сэтгэлийн тал дээр хэрхэвч над шиг өрөвч зан гаргаад хэрэггүй ём бна гэдгийг яс махадаа шингэтэл мэдэж авлаа. Та бүхэн ч бас мэдэж аваарай. Өрөвдөөд сэтгэлийг нь бодоод суусан биш гай болов!