f

Усыг халдваргүйжүүлэх  

1 - CopyУс цэвэршүүлсэн боловч халдвартай байж болзошгүй. Гэрийн нөхцөлд дараах гурван аргаар халдваргүйжүүлнэ.

  •   Буцалгах
  • Нарны туяагаар халдваргүйжүүлэх
  • Химийн бодисоор халдваргүйжүүлэх

Халдваргүйжүүлэлт нь усны амтанд дараах байдлаар нөлөөлж болно.

ü  Ус буцалгаснаар усны амт алдагдана.

ü  Нарны туяа нь усыг халуун болгоно

ü  Химийн бодис нь усыг эвгүй амттай болгоно.

Эдгээр бүх асуудлууд нь энгийн аргаар шийдвэрлэгдэж болох хэдий ч хүмүүс усны амтнаас шалтгаалан халдвартай ус ундандаа хэрэглэхийг илүүд үзэж болзошгүй.

Усыг буцалгаж халдваргүйжүүлэх

2 - CopyУсыг буцалгаж халдваргүйжүүлэх нь уламжлалт арга бөгөөд өөр сонголтгүй  олон нийтэд аюулгүй ус хэрэглэх боломж олгоно.   

Усыг буцалгах нь эерэг болон сөрөг талуудтай

Эерэг тал нь:

  • Усыг буцалгаснаар өвчин үүсгэгч  нянг усгана.
  • Усыг хүн бүр буцалгаж чадна.

Сөрөг тал нь:

  • Нэг литр усыг нэг минут буцалгахад нэг килограмм түлшний мод орно. Тиймээс ус буцалгах аргыг мод ховортой газар болон галлагаа байхгүй газар хийх нь  тохиромжгүй.
  • Усыг буцалгаснаар усан дахь үүлэрхэг өнгө багасахгүй.
  • Усыг буцалгах нь халдвараас байнгын сэргийлнэ гэсэн үг биш, өөрөөр хэлбэл буцалгаж халдваргүйжүүлсэн усыг удаан хугацаанд хадгалбал дахин халдваржих аюултай. Тиймээс буцалгасан усыг зөв хадгалаж цөөн хоногийн дотор хэрэглэх нь зүйтэй.

Анхааруулга: Усыг хөөрч бөмбөлөг үүсэх хүртэл нь буцалгах хэрэгтэй, хөөсөрч эхлэснээс хойш нэгээс гурван  минутын турш буцалгана.

Буцалгах арга нь темпратур өндөр тохиолдолд үр дүнгээ өгнө. Харин ус нь сайн буцалгахгүй ердийн халсан бол үр дүнгүй болно.

3 - CopyЗөвлөгөө1: Усыг буцалгаснаар усны амт алдагдаг учир. Усандаа чимх давс хий, эсвэл саванд хийгээд сайтар сэгсрэх зэрэгээр амтыг нь  сайжруулж болно. 

Усыг нарны гэрлээр халдваргүйжүүлэх

Усыг нарны гэрэлд байлгаснаар ихэнхи өвчин үүсгэгч бактери устана. Ингэхдээ илүү өндөр темратурын халуунд байлгах нь илүү үр дүнтэй (гэхдээ усны4 - Copyтемпратур 50 градусаас хэтрэх шаардлагагүй).

Ингэж усыг цэвэршүүлэхэд хамгийн энгийн арга нь хуванцар эсвэл шилэн саванд хийгээд нарны хурц туяанд тавих бөгөөд халуун уур амьсгалтай орон нутагт бол үдийн нарны туяаны шууд тусгалд ойролцоогоор таван цагийн турш тавих хэрэгтэй.   Хэрэв ус тундастай мэт байвал саваа нарны гэрэлд тавих нийт хугацаа нь нэг дахин нэмэгдэнэ (нэг өдөр биш хоёр өдөр гэх мэт). Түүнчлэн хэрэв нар байхгүй бүрхэг бороотой өдөр байвал нарны тусгалд тавих хугацааг нэмнэ.

Илүү үр дүнд хүргэхийн тулд долгиотсон төмөр дээвэр дээр байрлуулж болно.  Хэрэв өнгөгүй саванд хийх боломжгүй бол өнгөгүй, цэвэрхэн, нэвт харагдах гялгар уутанд усаа хийж болно.

5Зөвлөгөө 2: Савны дөрөвний нэгт усаа хийгээд сайтар сэгсрэнэ. Дараа нь саваа дүүргээд нарны гэрэлд тавина. Нарны гэрэлд байх хугацаанд дахин сэгсэрч байх нь илүү үр дүнтэй байх болно.

Мэдээллийг: МУЗН, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой орчны ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах”  төсөл.