Өчигдрөөс эхлэн орсон бороо цас болсон. Уг цасыг арилгах, цэвэрлэх арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн ослын тоо огцом өссөн.

Тодруулбал амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 799 авснаас зам тээврийн ослын 630 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 1 хүн нас барж 16 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Хэрвээ ТҮК болон хотын захиргаанаас цас хайлуулагч бодис цацсан бол нийслэлчүүд уран гулгалтаар хичээллэхийн зэрэгцээ ослын тоо ингэж огцом өсөхгүй байсан.

Харин ингэж зам, талбайг цэвэрлээгүйн улмаас осол гарсан болохоор хариуцлагыг буруутай этгээд буюу хотийн захиргаа болон ТҮК-иуд хүлээх юм. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.16.Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж,байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заажээ.

Тэгэхээр осол гаргасан жолооч нар зам цэвэрлээгүй ТҮК болон хотын захиргаанаас хохирлоо нэхэмжлэх боломжтой юм.