МУГЖ дуучин Т.Ариунааг хүндэлж, уран бүтээлийг нь бишрэгчид олон. Тэрбээр өөрийн цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг. Тэгвэл "Нүүр ном гэдэг оюуны чавхдаст хамтдаа хөглөгддөг найзууддаа, шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлж байна. Урлаг, дуу хуур намайг олон түмний хайранд багтаадаг билээ. Та бүгдийн сэтгэлийн ерөөл, урам хайрласан сэтгэгдлүүд үргэлж итгэл мөрөөдөлд минь асах сэтгэлийн галыг дүрэлзүүлж байдгийг нуух юун. Сэтгэлд эрч хүч, итгэл найдвар хайрласан оюуны төгс мэдрэмжтэй найзуудаа оюуны болон сэтгэлийн хөгжил дэвшлийн гэгээн гэрэл ЭЗЭМДТҮГЭЙ хэмээн ерөөнөм. Ингээд нүүрномоо албан ёсоор хөтөлж эхлээд багагүй хугацаа болох бүтэн нэг жилийг хамтдаа өнгөрүүлжээ, цаашдаа та бүгдийн амьдралын тань зам мөр гэрэлтэн гийх болтугай! ҮРГЭЛЖ ХАМТДАА ШҮҮ! / Хүндэтгэсэн Т. Ариунаа" хэмээв.

Энэ удаад түүний тун залуулаг стилийг онцлон хүргэж байна.