ХVII жарны хотлоор жаргагч модон хонин жил алсарч, Тэнгэр язгуурт монгол түмэн минь “Муу нигурт” хэмээх гал бичин жилтэйгээ учран золгож байна.

Өнөөдөр сар шинийн баяр бөгөөд хотол олноороо өвлийг өнтэй давж, элгэн саднаараа энх тунх, онд мэнд тарган тавтай орсны баярын өдөр. Энэ сайхан өдөр амжилт бүтээл аз хийморийн тухай бэлэгтэй үг хэлэлцэж, өвгөд, хөгшидөө хүндэтгэн дээдэлж, хүүхэд, нялхасыг баяр баясалаар тэтгэдэг уламжлалтай билээ.

Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэг дэмбэрэлтэй энэ өдөр "MGL медиа" группын хамт олноос эрхэм уншигч, хамтран ажиллагч байгууллага, харилцагч та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна.

Эртнээс уламжлан ирсэн Сар шинийн баяраа Монголчууд бид өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, өлзий буянаа тэтгэн, айл хотол ахан дүүсийнхээ эв найрамдалаа бэхжүүлэн учран золгоцгоодог заншилтай билээ.

Энэ сайхан ёс заншил нь уламжлагдан улирсаар залууст тустай, эх оронд ээлтэй ард түмнээрээ арвижин дэлгэрэх өлзий буянтай гал бичин жил ийнхүү ирлээ.

ХVII жарны гал бичин жилдээ айл хотлоороо, ахан дүүсээрээ сэтгэл дүүрэн жаргалтай, хүсэл тэмүүлэл өөдрөг тэнүүн, ажил үйлс бүтэмжтэй аривжин дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг "MGL медиа" группын хамт олноос эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна.

 

Монгол түмэн элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин сайхан, юу сансан ёсөн цагаан хүсэл нь сэтгэчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.