Энэ долоо хоногт Улс төрд олон л өнгийн үйл явдал болж өнгөрлөө. Төрийн түшээд байсан эрхэмүүд хэмлэлдэх болсон нь байдаг л мэт зүйл болж. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр МАНАН бүлэглэл гэгчийн схемийг танилцууллаа. Энэ үеэрээ мөн л Ерөнхийлөгч асны булхайг дэлгэж орхив. Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө ш дээ

Сонгуулийн дуу ойртож буй. Тэгвэл ард түмний саналыг толгойг нь эргүүлж байгаад чимээгүйхэн авчих гэсэн башир аргуудыг улс төрчид хэрэгжүүлээд байна. Д.Оюунхорол: Итгэлийн зээлд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар тооцоолсон

Нийгэмд сургуулийн сурагчид нийтээрээ хордож болзошгүй аюулын харанга дэлдэж байна. Тодруулбал, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөрт төсвөөс багагүй мөнгө зарцуулж улс орон даяар хэрэгжүүлж байгаа. Гэтэл уг хөтөлбөрийг албан тушаал, эрх мэдлээрээ халхлан сурагчдад хоол биш хор өгсөөр байна. Эмчээ дарамталж, сургуулийн цайны газаргүй хэд хэдэн сургуулийн захиралын "но" илэрсээр. Гэвч эрх бүхий албан тушаалтнууд дуугүй суусаар байгаа нь боловсролын салбарын нүүр царайг ямархан байгааг илтгэнэ. Үдийн цай: Хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсэн унд өгч байгаа захиралуудтай хариуцлага яръя

Урин цаг дуусаж, хүйтний ам наашилж байгаа энэ цаг үед Сонгино хайрхан дүүргийн  нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй байна. Өвөл эхлээгүй байхад СХД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэх ор хомс байна

Эдийн засаг: Зэсийн үнэ уруудсаар байна. Энэ металлыг дэлхийн шинжээчид доктор зэс гэж тодотгодог нь цаанаа учиртай. Хямралын хамгийн бодит индикатор гэдэг утгаар нь ийн онцолдог юм. Тэгэхээр хямрал ойрхон байна гэсэн шинжээчдийн таамаг биелж мэдэх нөхцөл үүсчихсэн гэсэн үг. Айсуй хямралаас зөөлөн газардах ямар боломжууд байна вэ?

Спорт:  Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхийн хоёр бөхөөс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн. Түүний нэг нь шинэхэн аварга Э.Оюунболд гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдэгдсэн.

Тэгвэл Үндэсний бөхийн салбар хороо допинг илэрсэн дараагийн бөхийг нэрлэлээ. Тус хорооноос “Улсын начин Д.Цэрэнтогтохын "В" сорьцынх нь хариу "А"-тайгаа таарсан тул допинг илэрсэнд тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасаж, чимгийг нь хураах саналыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн ” гэв.

Соёл урлаг: Шинэлэг бүхнийг сэдэгч Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд үзэгч, сонсогчдоосоо үргэлж сайн үнэлгээг авдаг. Учир нь тэрбээр ганцхан өөрийн бүтээлээ чанар чансаатай хийгээд зогсдоггүй. Залгамж халаа болсон залуусынхаа уран бүтээлийг зөв залж, өвөрмөц дүр төрхтэйгээр Монголын урлагт тамгалж өгөхөд "гүүр" болдог. Түүний багийнхантай энд дарж танилцаарай.