УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан өнөөдөр 14:00 цагт Улсын Дээд шүүхэд эхэлсэн билээ. Хуралдаан 17 цагт түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж 22 цаг 30 минутанд шүүх бүрэлдэхүүн гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Дээд шүүхийн шийдвэрээр Н.Номтойбаярт анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаанд хорих ял оноолоо.