Жүжигчин А.Орхонтуул 15 насандаа “Орхидос” кинонд гол дүр бүтээж олны сэтгэлийн утасыг ихээхэн хөндсөн. Сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан уг кино зарим хүмүүст нэгийг бодогдуулж хоёрыг тунгаамаар болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тус киноны дүрээрээ  Монголын кино урлагийн академийн "шилдэг эмэгтэй" жүжигчин номинацын эзэн болоод авсан нэгэн. 

Харин өдгөө  “Орхидос” киноны гол дүр А.Орхонтуул гэдгээрээ олны танил болсон жоохон охин хүний хань болж, ээж болсон билээ. “Хамгийн сайхан нь” уран сайхны кинонд тоглоод авсан тэрбээр телевизийн хөтлөгч хийсэн.  Youtube хуудсанд түүний өөрийн хийсэн блог хэд хэд бий. Ингээд  жүжигчин А.Орхонтуулын сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулж байна. 

О.Ариун