С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхэлсэн. 

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгаж дуусжээ. Хэргийг Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр Шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн ч  14:00 цаг хүртэл хойшилж, завсарлага авсан юм. Учир нь  эрүүдэн шүүгдсэн гэх Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулахаар болсон. Ийнхүү шүүх хуралдаан 14.45 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд гэрчээр оролцох Ц.Амгаланбаатар цагдаагийн хуягласан машинаар ирснээр эхэлсэн. Гэвч шүүх хурал ирэх сарын 12-ныг өдрийг хүртэл хойшиллоо.