МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит VII хурал болж байгаа юм. Тус холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох санал хураалт боллоо. Нийт хуралдаанд оролцогчын 75 хувийн саналаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгогдов.

Хот хөдөөгийн 400 орчим төлөөлөгч ирж оролцсон хуралдаан үргэлжлэн зохион байгуулалтын асуудал хэлэлцэх юм. Түүнчлэн дүрмийн томоохон өөрчлөлт орох хүлээлттэй байгаа юм. Энэ бол МАН-ын 28 дугаар Их хурал болсноос хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол аж. 

НАМЭХ-ны тэргүүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Дэд сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, “Сөүл” группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн билээ.