Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 47 байршилд дуудлага худалдааг зохион байгуулахаар тусгагдан төлөвлөгөөний дагуу ажлууд үргэлжилж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 1-р ээлжийн 11 байршилд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цахим дуудлага худалдааг зохион байгуулсан билээ.

Тэгвэл дараагийн ээлжийн цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр болох бөгөөд нийт 12 байршилд худалдаа зохион байгуулах юм.