Эхнэрээсээ салмаар байна. Надад ямар нэгэн хүүхэн шуухан байхгүй. Ажлаа хийгээд явдаг жирийн нэгэн залуу. Нэг хүүхэдтэй. Зүгээр л салмаар байна. Ийм хүнтэй цаашид амьдрах ямарч хүсэл сонирхол зориг алга.

Эцэг эх, хадам аав ээж маань яаж хүлээж авах бол гэдэг л сонин байна. Эцэг эхийнхээ урмыг хугалмааргүй байна. Надад маш их итгэдэг. 7 хоног болгон шоуддаг. Сард болгон сая төгрөг өгөөд байхад мөнгө дахиж нэхэх юм. Дөнгөж тусдаа гарсан залуу хүнд бол хэцүү л байна. Даанч ойлгохгүй хэрүүл хийнэ.

Сүүлийн жил секс хийсэнгүй. Бид хоёр юм ярьдаггүй. Надтай юу ч дуугардаггүй байж фейсбүүк дээр янзан бүрийн залуустай алцагцаж өгнө асуувал хэрүүл болно тийм учраас хараад л дуугай өнгөрдөг. Гэр бүл гэсэн ойлголт алга. Салах гээд хаяад явахаар чадахгүй би өөрөө хүүхдээ санаад буцаж ирээд байна. Хамгийн дээд тал нь хоёр хоноод буцаад өөрөө яваад оччоод байх юм. Надад ямар нэгэн буруу байж магадгүй гэхдээ би хичээж ханасан одоо ямар ч хичээх сонирхол алга…