УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийх гэж байна.  УИХ-ын хаврын чуулган жил бүрийн дөрөв дүгээр сарын 5-ны өдөр нээдэг дэгтэй ч энэ жил амралтын өдөр таарсан тул ийнхүү даваа гаригт УИХ-ын чуулганы хаврын нэгдсэн хуралдааныг нээхээр болсон билээ.

Нээлтийн ажиллагаа 09.00 цагт болох бөгөөд хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа Монгол Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. 

Энэ удаагийн хаврын чуулганаар олон асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бөгөөд хэд хэдэн сайдтай хариуцлага тооцох асуудлыг сөрөг хүчнээс оруулж ирэхээр төлөвлөөд байгаа гэнэ. 

Бид УИХ-ын нэгдсэн чуулганы нээлтийн талаар эргэн мэдээлэх болно.