Популистуудыг дэмжихээ болихыг Монголын бизнесмэнүүд уриаллаа
2016/01/27
Монголын томоохон баялаг бүтээгчдийг эгнээндээ багтаасан дараах олон нийтийн байгууллагууд Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү тэргүүтэй УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргасантай холбогдуулан уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
мэдэгдэл
УИХ-ын зарим гишүүд Монгол Улсын Ерөнхий Сайд Ч. Сайханбилэгийг огцруулах санал гарган УИХ-ын чуулганаар эл асуудлыг хэлэлцүулэх гэж байгаатай холбогдуулан Монголын бизнес эрхлэгчдийн гол төлөөлөл болсон доорх байгууллагууд дараах мэдэгдлийг УИХ-ын гишүүдэд үүгээр хүргүүлж байна.
Улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал хүнд, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ажилгүйдэл газар аван ард иргэдийн орлого багасч, амьжиргаа доошилж байгаа хүнд үед улстөрийн тогтвортой байдлыг хангах нь хамгаас чухал гэж бизнес эрхлэгч. ажил олгот, татвар төлөгчдийн төлөөлөл үзэж байна.
Төр засгийн тогтворгүй байдал нь Монгол руу чиглэсэн гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоож, бидэнд үзүүлэх итгэлийг бууруулахаас гадна дотоод хөрөнгө оруулагч. бизнес эрхлэгчдийн итгэл, идэвхийг үгүй хийж, тодорхойгүй байдлыг бий болгон эдийн засгийн эргэлтийг бууруулдаг. Бизнес эрхлэгчид эргээд ажил хэргээ хумих, зогсоох, хөрөнгө оруулалтаа царцаан ажлын байрыг цомхотгосноор ард иргэдийн амьжиргаа улам дордож эхэлдэг.
Дөнгөж сэргэж байгаа бизнесийн итгэлийг алдахгүй ажиллах нь энэ төрийн нэн тэргүүний зорилт байх ёстой. Улс орны ирээдүй, иргэдийнхээ аж амьдралаар тоглож, зөвхөн явцуу улстөрийн ашиг хонжоо хайсан богино зайны тоглолтоо нэн даруй зогсоохыг бид УИХ-ын гишүүдээс шаардаж байна.
Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой уул уурхайн болон томоохон дэд бүтцийн төслүүдийг хэт их улстөржүүлж, санхүүгийн хариуцлага хүлээхгүй улс төрчид ажил хэрэгч бус байдлаар шүүмжлэх, иргэд, нийгмийн хүлээлтэн дээр улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор тоглох, төслийг хойшлуулах. удаашруулах. цаг алдуулах нь эдийн засаг. нийгмийн хөгжилд ямар их сөрөг нөлөө үзүүлдгийг сүүлийн жилүүд бидэнд мэдрүүллээ.
Томоохон төслийн хэрэгжилт хойшилсноор улсын төсөвт орох байсан бүх төрлийн татвар. хураамж, алдагдсан орлого, өсөн нэмэгдсэн ажилгүйдэл. амьжиргааны доройтол. алдсан цаг хугацаа. эдийн засгийн алдагдсан боломжийг тооцохын ч аргагүй болоод байна.
Энэ бусармаг үйлдлийг дэмжсэн аливаа улстөрийн хүчин, улстөрчийг баялаг бүтээгчдийн зүгээс дэмжихээ бүрмөсөн зогсоохыг уриалж байна. Популист улстөрчдийг дэмжиж. дэвэргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаагаа таслахыг бид өөрийн төлөөлж буй гишүүн компаниудынхаа удирдлагуудад уриалж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО МОНГОЛ ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
mn · 2016/01/27
eh orongvi erliizvvd lyibarchid hylgaichyyd ta nar bol ilvv l bna shvv eh oron elgen sadan gasen hvmvvsee medeh tvn bishreh tvn
ynen · 2016/01/27
yag yu hiideg biznesmenuud ve bank esvel shahaachid l ba shdee hudlaa shahaan alga bolchihgeed yheed ba ta nar jinhene pop shouchid chin ta nar l ba daa
zochin · 2016/01/27
Uursdiiguu Elitizmuud gej boddog hooson tolgoitnuudaas yu huseh gej.Ta nar tiim ih yum hiij buteegeed baigaa yum bol yagaad Mongol yaduu b.a!Yadaj naad Oyu Tolgoid oligtoihon olon Mongol hun avch ajilluulj uz!Bid nart mai ene uul usiig chin uhaj tunhusnii hariu geed doloolgochih zuil baihgui yum bol yadaj heden Mongolchuudiig ni undur tsalinjuulaad ajilluul...Odoonii bissinesiin orchin yamar bohir argaar yavagddaggiig bugd medne.Jijig dund uildverlel demjine gej yostoi uran dongodoh yum.Yas yuman deer bairiig ni humiad ezenguiduuleed huuj tuugaad ehelsen,undur turees shaardah bolson.Uls ter jijig bairnii tog tsahilgaaniig hungululttui tulj chadahgui b.a gene Neg ni uuriin bolgoh gesen sanaa,deerees ni zeel zuuchilj avch ugch b.a gej tal mungiig ni avilgald avdag yum bilee.Ene chin tegeed shudraga ursulduun bodit demjleg yumuu.Yostoi dald or tsaashaa muu novshnuud
Уурхайчин · 2016/01/27
Ажилтай орлоготой Монгол баймаар байна. Шуумжилдэг угуйсэгдэг популистууд нехдийг буу дэмж ! ! !