Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын спорт зааланд намууд сагсан бөмбөг,  шатраар өрсөлдлөө. Аварга шалгаруулах уг тэмцээнд МАХН, МҮАН, МАН зэрэг 8 нам, төрийн бус байгууллага оролцож байгаа юм. 

Дээрх найман намын залуучууд сагсан бөмбөг, ширээний теннисээр аваргаа шалгаруулах юм. Харин ахмадууд оюуны спорт болох шатраар “хүч үзэж” байна.

Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа өрсөлдөгчид УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг сайн тоглогч хэмээн дүгнээд байгаа гэнэ. Мөн МАХН, МАН-ын сагсны эрэгтэй баг тун ч хүчирхэг байгаа тул аваргын цомыг хэн нь авах бол хэмээн гишүүд, дэмжигчид нь догдлон ярилцаж байгаа ажээ.

Шатрын төрлийн хувьд МАХН-ын ахмад тоглогчид нэлээд олон хожилтой яваа юм байна. Тэд оюуны спортын аваргаар МАХН-ын ахмадууд тодорно гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Дашрамд дурьдахад: Маргааш МАХН, МАН, МҮАН болон бусад намуудын генсекүүд сагсан бөмбөг, шатраар өрсөлдөхөөр болжээ.