Монголд яагаад бүх юм үнэтэй байдаг вэ
өчигдѳр
Монголд хямд үнэтэй зүйл юу байна вэ гэдэг асуултад хэн ч шууд хариулт өгч чадалгүй гацна. Учир нь бидний хэрэглэдэг юм бүхэн үнэтэй. Манай улсын хувьд амьжиргааны өртөгөөрөө дэлхийн 200 орчим улсаас 100 дугаар байрт ордог.
Гадныханд тэр дундаа манайхаас өмнө бичигддэг орнуудын хувьд энэхүү индекс тийм ч муу үзүүлэлт биш мэтээр ойлгогдож магадгүй. Гэвч тийм биш. Нэг зүйлийг дахиад харьцуулах хэрэгтэй. Тэр бол цалин, хөлс. Амьжиргааны өртгөөрөө дэлхийд тэргүүлдэг Швейцарьт сарын дундаж цалин 6.5-7 мянган евро буюу ойролцоогоор 28 сая төгрөг байх жишээтэй. Мөн Сингапурт сарын дундаж цалин долоон мянган ам.доллар буюу манайхаар 25 сая төгрөг байна. Харин манай улсын сарын дундаж цалин хэд билээ. Ер дөө 694 ам.доллар буюу 2.5 сая орчим төгрөг. Өндөр өртөгтэй орнуудын дундаж цалингийн дөнгөж 10 хувьд нь хүрч байгаа биз. Энэ утгаараа цалинтай нь харьцуулбал Монгол Улсад амьжиргааны өртөг дэлхийд байхгүй өндөр үзүүлэлт гарч ирнэ. Дээрх харьцуулалтыг тооцсон алс холын гадаадын жуулчдаас эхлээд хил залгаа оршиж байгаа Өмнөдмонгол болон ОХУ-ын Буриадаас ирсэн жуулчид нүд нь орой дээрээ гаран гайхширдаг. Тэд “монголчууд та нар ийм бага цалингаараа тийм өндөр үнээр хэрэглээгээ яаж хангадаг юм бэ” гэж дуу алдан сэтгэгдлээ хуваалцаж байгаа бичлэг нь ч бий. Гадныхан битгий хэл монголчууд бид энэ олон жил яаж ийм өндөр үнэтэй зах зээлд сард авдаг хэдэн төгрөгөө хүргээд байна вэ гэж бодохоор дотор арзасхийнэ. Цалингаа хүргэдэг хүн ховор л байх. Ихэнх нь зээлтэй. Зээлээс зээлийн хооронд амьдралаа одоохондоо болгоод л явж байгаа нь үнэн. Энэ утгаараа цалин гэдэг ойлголт ерөөсөө татвар, зээлийн хүү төлөлтөд л зориулагдсан шимтгэл гэж ойлгож болмоор. Тэгвэл яагаад Монголд юм бүхэн ийм өндөр үнэтэй байна вэ гэдгийг бид дүгнэх цаг ирсэн. Ийшээ төрийн бодлого, эрх зүйн өөрчлөлтүүдээ ч чиглүүлэх болсон. Ер нь яагаад юмны үнэ ийм аймаар өндөр байдаг талаар хэд хэдэн суурь хүчин зүйлс, шалтгаанууд бий. Тухайлбал, монголчууд бидний наймаачин сувдаг сэтгэхүй гэж байна. Тэр нь “Би наймаа хийж байгаа юм чинь хэнд юу ч зарсан өндөр үнээр өгч чадвал тэр чинээгээрээ ашиг хүртэнэ” гэдэг сэтгэхүйтэй. Өөрөөр хэлбэл, ашиг дээрээ илүү ашиг нэмж олох гэсэн сувдаг сэтгэхүй нийтлэг байдаг нь үнэн. Зах зээл угтаа эргэх холбоотой ойлголт. Өнөөдөр би 600 төгрөгийн өндөгийг хэн нэгэнд 800 төгрөгөөр зарлаа гэж бодоход унагасан 200 төгрөгийн ашгаа маргааш нь талх авахдаа өгнө л гэсэн үг. Том зургаараа өнөөдөр ашиг олж байгаа мэт боловч маргааш тэрхүү ашгаа өөрийнхөө өсгөж зарсан өртөгдөө төлдөг. Үүнийг монголчууд төдийгөөс өдийг хүртэл мэддэггүй, мэдсэн ч сувдаг, шуналтай сэтгэхүй нь биднийг дийлж ирсэн. Монголын дотоодын зах зээлийг монголчууд бид л бүрдүүлдэг. Үүнд хүн бүхэн оролцогч, хэрэглэгч, үйлдвэрлэгч. Энэ утгаараа бид нийтээрээ ийм сэтгэхүйтэй учраас үнийн өсөлт, бараа, бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөхгүй байхын аргагүй юм. Гэхдээ энэ бол нөлөөлж байгаа гол хүчин зүйл биш. Хамгийн гол хүчин зүйл нь мэдээж суурь үнэ. Суурь үнэ гэдэг ойлголтод ордог хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, цахилгаан, дулаан, бензин, түлш, татвар, хураамж, түүхий эдийн үнэ, ашиг болон зардал гэх мэт. Суурь үнэд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл нь эрчим хүч болон бензин, шатахуун. Манай улсын хувьд эрчим хүч болон бензин шатахуунаа гаднаас импортоор авдаг орон. Гадаадад цахилгаанаа үйлдвэрлээд түүн дээрээ зардал, ашгаа нэмээд манайд өгч байгаа. Өөрөөр хэлбэл бид ашиг, зардал нь нэмэгдсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэдэг гэсэн үг. Шатахуунаа мөн гаднаас 100 хувь авдаг. Манайд өгч байгаа улс нь мөн адил шатахуунаа үйлдвэрлэсэн үнэ дээрээ зардал, ашгаа нэмээд өгч байгаа. Энэ нь бидэнд суурь үнэ болдог. Энэ суурь үнээрээ бид үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулдаг. Жишээ нь, талх үйлдвэрлэж борлуулж байгаа хүн нэг ширхэг талхны үнээ гаргаж ирэхийн тулд эхлээд суурь үнээ бодно. Үүн дээрээ үйлдвэрлэлийн зардал, түүхий эдийн зардал, талх баригчийн цалин, борлуулалт, тээвэрлэлтийн зардал, ажилчдын цалин, татвар, хураамж, НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэл нэмэхээс гадна ашгаа мөн нэмээд хэрэглэгчдэд очих үнэ тогтдог. Жишээ нь, Дарханд үйлдвэрлэсэн гурил Улаанбаатарт хүрч ирэхэд үнэ нь 30-50 хувиар нэмэгддэг. Учир нь тээвэр, шатахуун, зөөгч компанийн ашиг гээд олон давхар нэмэгдлээс гадна суурь үнийн өртгөөс шууд хамааралтай. Иймээс л манайд зарагдаж байгаа юм бүхэн өндөр үнэтэй болдог. Хамгийн гол хүчин зүйл нь суурь үнэ болж таарч байна. Тэгэхээр энэхүү суурь үнийг бид яаж багасгах вэ. Суурь үнэ багасаж байж нэгж бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Нэн тэргүүнд Монгол Улс дотоодын нефть боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Дараа нь эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болох. Өөрөөр хэлбэл энэ хоёр бүтээгдэхүүнийг авахын тулд нэмүү өртөг төлөх шаардлагагүй болно гэсэн үг. Ингэснээр мэдээж суурь үнэ хэд дахин буурна. Суурь үнэ буурвал бараа, бүтээгдэхүүний үнэ буурна. Бараа бүтээгдэхүүний үнэ буурснаар иргэдийн худалдан авах чадвар сайжирна. Худалдан авах чадвар сайжирвал амьжиргааны түвшин дээшилнэ. Амьжиргааны түвшин дээшилснээр бодит утгаараа улс, нийгмийн хөгжил хурдтай өснө. Ийм энгийн логик дараалалтай ойлголт атлаа үүнийг хэрэгжүүлэлгүй 34 жил боллоо. Төдийгөөс өдийг хүртэл суурь үнээ дотооддоо бүрдүүлэх нөхцлийг бодсон улс төрчид, төрийн бодлого ч гэж байсангүй. Угтаа энэ бол улс орны нэн тэргүүнд тавигддаг стратегийн гол бодлого баймаар. Харамсалтай нь, бид бэлэнчлэх сэтгэлгээ, хувиа боддог сэтгэхүйгээсээ болоод энэ стратегийг 34 жил эхлүүлсэнгүй. Хатуухан хэлэхэд энэ талаар боддоггүй улс төрч, хууль тогтоогч, нам, эвсэл байна гэдэг нь өөрөө гэмт хэрэг юм. Учир нь улс төрчид, тэдний бүрдүүлж байгаа төр, засаг иргэдээ сайхан амьдруулахын төлөө бодлогоо тодорхойлж, уг асуудлыг хамгийн түрүүнд бодож байх ёстой. Гэвч ард түмнээ сайхан амьдруулъя, улс, нийгмээ хөгжүүлье гэж бодохгүй байгаа нь өөрөө улсаасаа урвасан, үндэстнийхээ эсрэг хийж байгаа том гэмт хэрэг юм. Тэгэхээр улс төрчдөө, хууль тогтоогчдоо одоо та нар ард түмнээ бодох цаг болсон. Хэдий болтол амин хувиа бодож, монгол төрийн бодлогыг ард түмний эсрэг жолоодон удирдах юм бэ. Та нарын нэн тэргүүнд бодож, хийх зүйл чинь энэ суурь үнэ. Үүн дотроо цахилгаан, бензин түлшээ дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох асуудал шүү. Энэ хоёроос хараат бус болчихвол ямар ч улс хөгждөг.
Монгол ч бас энэ хөгжлийн гараанаасаа бодит утгаараа гармаар байна. Ингэж байж л Монголд бараа, бүтээгдэхүүний үнэ буурч, цалин, хөлс нэмэгдэнэ. Эдийн засаг чинь хүссэн хүсээгүй тэлнэ. Тиймээс нам, эвсэл, улс төрчид та бүхэн ард түмнээ ганц удаа ч болтугай жинхэнээсээ, сэтгэлээсээ нэг бодож үз.
Э.МӨНХТҮВШИН
Зочин · өчигдѳр
UNEGUIGR80955877SEKSYGR
Зочин · өчигдѳр
SHAAX XUSELTEI AXN SEKSYG DEWSGER BOLI80955877XUCHINDUULMEER
Зочин · өчигдѳр
DYRTAI SEKSYN ODOOGCH80955877
Зочин · өчигдѳр
XALYYTSMAAR BOOBN TACHAANGUI XXI80955877
Зочин · өчигдѳр
SEKSEER TSAGN SEKSDMEER80955877