​Би бас ийм хүнд байдалд орж явсаан. Хэнд ч итгэж чадахгүй, муухай ааштай, өөртөө маш итгэлгүй, дандаа бараан зүйлсүүд бодогддог. Зарим шөнө унтаж чадахгүй. Олон ч өдөр уйлсандаа.

Одоо хүртэл тэр муухай новш ажиллаад амьдраад явж байдаг гэж бодохоор очоод алаад хаячихмаар санагддаг. Өөрийн т1-с болж ийм байдалд орлоо гэж өөрийгөө буруутгаж явдаг юм. Одоо шөнө нойргүй болоод нойрны эм ууж байгаа. Үр дүн нь гарч л байна. Юмыг арай гэгээтэйгээр харах гэж хичээдэг болсон. Сайн болж өгөхгүй л байна. Би хүчиндүүлсэн гэж өөртөө итгүүлж яах юм бэ? Нэг шөнийн алдаа байсан гэж бодохыг хичээсэн ч үнэхээр болж өгдөггүйм. Энэ тухай эр нөхөртөө хэлэх юм бол надад итгэхгүй бол яахав, намайг буруутгавал яахав, сэтгэлд нь сэв суувал яах вэ, намайг хөнгөн явдалд дуртай гэж бодвол яахав, тэгтлээ хичээсэн амьдрал минь нурвал яах вэ, хөөрхөн охин золиос болвол яахав гээд л үй түмэн асуултанд үргэлж булаастай явдаг ымдаа. Эр нөхөр бид 2-т ор дэрний ажил бүүр ч байхгүй ээ. Хичнээн хичээсэн ч болж байгаагүй болохоор нөхөр маань бүүр эвлэрсэн намайг хүйтэн хүүхэн гэж боддог. Би түүндээ тэр муухай явдлын талаар хэлж чадахааргүй хайрладаг. Сэтгэлд сэв суулгаж араатан болгосноос өөрөө дотроо тэвчээд мартахыг хичээдэг. Одоо хүртэл хацрыг минь дагаж нулимс урсаж байна. Би гэр бүлдээ өөрөөсөө ч илүү хайртай. Гэхдээ хэзээ ч хайраа гаргаж чадахгүйм даа. Галзуу ээж, муу ээж, хүйтэн эхнэр. Дэлбэрэх нь ээ. Хүнийг хэзээ ч үзэн ядаж муу муухайг хүсч байгаагүй юмсан. Тэр муу новшоос зугатах гэж хэдэн цаг ноцолдсон гээч. Тэр өдрийг чөтгөр аваасай. Би ялж дийлээд сайхан амьдрахыг хүсч байна. Надад одоо найз гэх хүн 1 ч байхгүй ээ. Хэнд ч итгэдэггүй. Хэнээс ч айдаг. Би яах ёстой вэ…