Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээгээр өнөөдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан есөн хүнээс нэмж, вирус илэрчээ.  Ойрын болон хоёрдогч хавьтлуудаас шинжилгээ авч байгаа аж. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарласан. Мөн түргэвчилсэн тест, PCR шинжилгээг хийж, хавьтал болсон иргэдийг тусгаарлаж, 171 хүний урьдчилсан PCR шинжилгээнд вирус илрээгүй. Хоёрдогч хавьтал болох 200 орчим хүнийг тогтоож, гэр гэрт нь тусгаарлаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийнэ гэж өглөө ЭМЯ мэдээлж байсан бөгөөд нэмж илэрсэн 9 тохиолдол нь дээрх 200 орчим хүнээс илэрсэн байж болзошгүй гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.