Сайн байна уу, би нөхөртэйгээ 24 жил амьдарч байна. Манай нөхөр 50 настай, бид 3 хүүхэдтэй. Санаандгүй нөхрийн утсыг үзэж байгаад мэдлээ.

Нөхөр өөр хүүхэнтэй чатлаад нөгөөх нь байнга бүх юмаа, зураг хөргөө явуулаад, уулзая, гарья ороё, ийшээ тийшээ явья гээд тэрэнтэйгээ уулзаж учраад нэлээн уджээ. Утсыг нь үзэж мэдэх хүртэл бол нөхөр ямар ч ааш зан гаргахгүй яг л халуун дотно хэвээрээ л байсан. Мэдсэн тэр өдрөөс хойш зан ааш хөндийрөөд бүүр нууцлаж гарах орох нь нэмэгдээд нөхрийн ямарч дотно харилцаагүй тусдаа унтаад, би чамд сэтгэлгүй хөрсөн гэдэг юм даа. Энэ хооронд мэдээж хэрүүл тэмцэл учир зүйл ололцох гээд бөөн л юм болоод хэсэг хугацааны дараа нөхөр ч за болье, чат матаа больсон, хүүхдүүдээ бодьё гээд хэвийн болсон ч гэлээ сэтгэл нь нэг л хөндий.

Эмэгтэй хүн ч яахав үр хүүхдээ бодоод хэрүүл хийхгүй тэр асуудлыг хаяад хэвийн амьдарч байтал нөгөөх нөхөр салах өргөдлөө шүүхэд гаргасан шүүхээс ярихаар нь мэдлээ ш дээ. Амьдрах хүсэлгүй бол сал даа, сэтгэлгүй энд байгаад яахав гэхээр хэрэлдэж муудахгүй зүгээр тусдаа амьдарья. Салсан ч үр хүүхэд гэр орондоо эргэн тойрч ирж байна, бие биедээ тус дэмтэй байна гэхийн. Бүүр учраа олохоо байлаа. Шүүхээс дуудаж эвлэрэлийн гэрээ хийнэ, хэрэв ирэхгүй бол эвлэрэхийг хүсэхгүй байна гээд өргөдөл өгсөн талд нь шийдэж өгдөг гэх юм.