Сайн байцгаана уу, +21 асуух гэж байна аа та нараасаа. Би 2 хүүхэдтэйгээ, нөхөртэйгээ амьдардаг жирийн л нэг эмэгтэй. Нөхөр маань биеэ даасан гайгүй ажилтай, орох орон унах унаатай дутах юмгүй сайхан л амьдарч байгаа. 

Гэвч би энэ хүнтэй суугаад 7 жил болоход өөрийнхөөрөө байж ердөө үзсэнгүй. Сексийн хувьд би энэ хүнээс огт таашаал авдаггүй, би дур тавилт гэж юу байдгийг ч мэдэхгүй. Анх нөхөртэйгээ унтахад аймар их өвдөлт мэдэрч нилээн их цус гарсан. Тэр цагаас өдийг хүртэл би дандаа жүжиглэж ирсэн. Би өөртөө асуудал байгаа гэж бодоод эмнэлэгээр хүртэл явж үзсэн. Надад ямарч асуудал байгаагүй. Би энэ хүнд сексийн оршил нтр гэж юу ч байдаггүй шууд л хийчихдэг, би гомдоочих вий гэсэндээ жүжиглээд өнгөрдөг. Хийх бүрт өвдөлт мэдрэгддэг. Үнэхээр хэцүү, би энэ тухайгаа найздаа ярьтал манай найз өөр хүнтэй унтаж үзэхийг зөвлөөд нэг хүнтэй танилцуулсан юм. Тэр хүнтэй уулзаад суухад яг таарахгүй гутал өмсчихсөн юм шиг тийм муухай мэдрэмж төрсөн.  Хоёр хүүхдээ, нөхрөө хуурч бузар үйлдэл хийж чадаагүй. Зүгээр л ярилцсан юм, тэр залуу их сайн залуу байсан. Би нөхөртөө хэлэх гэхээр эр хүнийх нь хувьд гомдоох вий гээд эмээгээд байх юм. Сүүлдээ бүр жүжиглэхээс залхаад дургүйцдэг боллоо. Ингээд байхаар энэ нь ханийг минь гомдоогоод байх шиг. Би яах вэ надад зөвлөөч