Намрын дунд шарагчин тахиа сар
Нэг цагаан мэнгэтэй Улаагчин туулай өдөр

 

Аргын тооллын: 2017.10.7, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.59-18.19
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хурьцахуй

 

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.