Би өөрийгөө азгүй нэгэн гэж бодох боллоо. Өчнөөн жил ганцаараа явжийж энэ нэг юманд итгээд. Сайн танилгүй л сэтгэлээ өгсөн байна.

Уг нь хэр бараг ойртдоггүй зайнаас харьцаад нүүр өгөхгүй байхад зууралдсаар байгаад энэ залуутай нийлсэн юм. Их ч юм үзлээ. За яахав болно доо гээд зүтгээд гүрийгээд нэгэнт итгэсэн хойно амьдрах гээд үзье гэж бодоод зүтгэдэг юм. Найзуудад мань дургүй угаасаа 2 найз л байдаг. Хааяа л уулздаг. Энэ гэрт бараг ирдэггүй, занг нь гадарладаг байх л даа. 

Одоо бол гэхдээ тэсвэр алдарч байна. Салая гэхээр элдэв юм яриад, тэгээд би итгээд буцаад л эвлэрчихнэ. Харин эвлэрэхгүй бол хамаг хараалаа хэлээд, гартаа таарснаа хана руу шидээд ёстой аймаар. Миний толгойд одоо энэ залуугаас яаж салах вэ гэж л бодогдож байна. Бас яачих бол гээд айх юм. 

Энэ хүн алдаг оног л ажил хийдэг.  Одоо сүүлийн үед ажилгүй байгаа тэрэндээ бухимдаад хамаг уураа надаа гаргах юм. Би чадлаараа л зүтгэдэг. Би нэг газар боломжийн тогтвортой хамт олон дундаа нэр хүндтэй хариуцлагатай ажил хийдэг энэ ажлынхаа хүчээр амь зууж ээж дүү нараа ч харж хандаж явдаг жирийн л нэг эмэгтэй хүн..

Гадагшаа явж алга болох сонголт л байна тэгвэл нэг бүр мөсөн салах байх түүнээс энэ хүн хорсож чадах гэж ажил дээр ирж юу ч хийж чадахаар л тийм хүн.. охин хүүхэдтэй ээжтэй эгчтэй байж яагаад ийм юм бүү мэд. Гэхдээ багад нь ээж нь өвөө эмээ дээр нь орихсон юм шиг байгаан тэгээд ийм хайр халамжгүй хөндий хүйтэн муухай ааштай болцон  юм шиг санагддаг.