Сүүлийн жилүүдэд манай улсад цахим ертөнц нэлээд дэлгэрсэнтэй зэрэгцээд сайн үйлсийн аян гэх зүйлс ч ихээхэн болсон. Хүмүүс ч юм л бол хэн нэгнээс хандив тусламж эрэлхийлэх нь элбэг болжээ.

Мэдээж хэрэг хэн нэгэнд хэцүү бэрх үе тохиолдож л байгаа. Харин энэ бүхнийг буруугаар ашиглагчид ч ихээр гарах болсон нь сүүлийн өдрүүдэд олныг талцуулаад буй М.Сарнай болон Сувд Эрдэнэ гэх хоёр бүсгүйн хэргээс харж болно.

Ѳѳрийн боломжоороо бусдад тусалж, тэдний баярлаж талархсан царайг харж байх гэдэг хичнээн сайхан гээч. Тэр болгоныгоо заавал бусдад сурталчлан “Би ингээд тусалчихлаа шүү дээ. Мундаг байгаа биз?” хашгираад байх хэрэггүй дээ. Тэгвэл энэ нь “Тус биш Ус” болдог. Oлон нийтэд зориулсан сайн үйлс болгон хайраар хэмжигддэг. Чи бусдыг чин сэтгэлээсээ хичнээн ихээр хайрлах ахул бусад хүмүүс ч чамайг тэгж хайрладаг. Хүмүүсийн зүрх сэтгэл хайрын долгионоор үелзлэн бие биедээ уусан шингэж байдаг бол бид тэгтлээ мѳнгѳнд шунаж, ѳнгѳнд автаж, нэр алдрын боол болон тарчлах байсан гэж үү? 

Эцсийн эцэст энэ бүхэнд цав цагаан цаас шиг хүүхдүүд нь эрээн мяраан сараачсан дэвтэрийн хуудас шиг болоод хоцорч байгааг нас биед гүйцсэн нэр төр хөөгчид минь ухаандаа ухамсарлаж нэг үзээч.