Энэ сарын 09-ний өдөр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Улаанбаатар хотын харьяат 39 настай эрэгтэй Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах “Жаргал жигүүр” амралтын газарт амарч, загасчлах үеэрээ тогонд цохиулсан байна. Загасны уургаа дээш өргөн сунгах үед салхи гаран цахилгааны утсанд загасны уурга нь хүрснээр тогонд цохиулж амиа алджээ.

Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.