Нэрийг маань нууцлаад ѳгѳѳрэй. Нѳхѳр бид 2 үерхээд 5 дахь жилдээ орж байгаа. Хамт амьдраад 3 жил болж байна. Одоогоор хүүхэдгүй.

Манай хүн аймар залхуу ярихаас цаашгүй юмаа. Яаж ийгээл ажилд оруулаад ѳгѳхѳѳр элдэвийн шалтаг тоочоод хэд хоноод л гарчихна. Ажилд ор гэхээр юу ч дуугарахгүй адаглаад бэлэн машин байна халтуур хий гэхээр хийхгүй. Бүүр больё миний хийдэг ажилд туслаад хүргэлт хийгээд ѳгѳхгүй юм. Би нь нэг хүргэлтийн 3500тѳг хүнд ѳгѳѳд л муу үедээ 5' 6 дундаж н 10-15, сайн үедээ 30-40 захиалга ѳдрийн дотор тэр хүнд мѳнгѳ ѳгч ажлуулдаг юм. Ямар ч сэтгэлгүй нэг л хамт амьдрах бодолгүй ч юм шиг санагдаад байх юм.

Анх энэ хүнтэй хамт амьдарч эхлэхэд л би одоогийн хийж байгаа юмаа хийж байсан тэрэнгээрээ л одоо болтол машины лизинг хоол унд тог ус гээд бүх юмыг зохицуулж явна даа. Яаж ажилтай болгох вээ арай дэндлээ .Одоо тэгээд зуны 3сар байшин барина гэж ярилаа эхнээсээ 2, 3 жил энэ хүнийг хүлээгээд авсан палкнууд нь ус бороонд нороод илжирч унаад бараг тал нь хэрэглэх боломжгүй болчихсон. Нэг бол байшингаа барь нѳгѳѳ бол ажилд ор гэж хэлээд хэрүүл л болоод байх вм. Эсвэл би тэгж их үглээд байгаа юм болов уу гэж бодохоор бас ч гэж айлын эхнэрүүдийн хажууд үглэх битгий хэл дуугүй юм байна лэээ.

Тэгээд л ѳѳрийн юм шиг мѳнгѳ үрнэ. Дансанд хэдэн тѳгрѳгтэй болчуул нүд нь гэрэлтээд л яаж үрэх үү гэж бодоод эхлэнэ. Ѳѳрѳѳ олж байгаа юм шиг үрнэ нээрээ үнэндээ л утга алгаа яаж арай ѳѳрчлѳх вэ? Салах тухай бодмооргүй байна ѳѳр арга юу вэ?