Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхүүдээ томилжээ. Тухайлбал, А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр, эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Харин Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. 

Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр Л.Цэдэвсүрэнг томилжээ. 2020 онд боловсролын сайдаар ажиллаж байсан тэрээр төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.

Харин Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнэ-ийг томиллоо. Нийгэм, эдийн засгийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдэд ажилласан туршлагатай.

 

Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр А.Амундраг томилсон байна. Монголын медиа салбарт тэргүүлэгч news.mn-ийг үүсгэн байгуулсан тэрээр бизнесийн салбарын шилдэг менежерүүдийн нэг. Улс төр, нийгмийн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн туршлагатай.