Катя Зол буюу Г. Золцэцэг өөрийн зохиосон загвараараа Монголыг дэлхийд гаргаж буй уран бүтээлч залуусын нэг. Тэрээр баг бүрэлдэхүүнийхээ хамтаар Нью- Йоркын загварын долоо хоногт эх орноо төлөөлөн явж билээ.

Тэгвэл Монгол дизайнерын загвар тус хотын тайзнаа гарч, эх орноо амжилттай сурталчилсан байна. Катя Зол энэхүү загварын шоунаас их зүйл сурснаа цахим хуудснаа үлдээж байсан.Тэрбээр багагүй хөдөлмөрч зан минь болон намайг гэдэг тайзны хамт олон маань хөдөлмөрлөж байж хүн бүхнийг бүтээдэг гэдгийг тодоор харууллаа хэмээжээ.

Түүний хувьд Сингапурын зурагчин Жэйсон Мэтью хэмээх гэрэл зурагчинтай хамтран өмнө нь фото моделиор ажиллаж байжээ. Тэрээр загвар өмсөгч Оюунгэрэл, дуучин Ука нартай дотны найзууд бөгөөд найзууддаа зориулан загвар зохион бүтээж байсан юм.

Ингээд шилдэг залуу загвар зохион бүтээгч Катя Золтой танилцана уу