Мал бэлчээрийн экосистемийг бүрдүүлэгч нь
2 цагийн өмнө
Малчид, нэгдэж нийлснээрээ бэлчээрээ зохистой ашиглаж уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах боломжтой гэж ” Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон”-ы тэргүүн, доктор Н.Ганхуяг ярьж байна.
1940-2016 оны хооронд тасралтгүй хийгдсэн ажиглалт судалгаанаас 1988 оноос эхлэн дулааралт эрчимжсэн. Манай улсын дулаан байх хугацаа 15 хоногоор багассан бол өвөл нь хүйтэн байх хоног 15 хоногоор нэмэгдсэн болохыг НҮБ-ын судалгаа харуулдаг. Малын гаралтай хүнсний хэт их хэрэглээнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн асуудал, мал сүргийн байгаль орчин, эдийн засгийн тэгш бус байдал, тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.Энэхүү тэгш бус байдал, тодорхойгүй байдал нь алслагдмал нутаг оршин суудаг ядуу малчдын ган зуд, байгалийн нөөц ашиглалттай холбоотой зөрчил маргааныг улам бүр нэмэгдүүлж байна. Мөн эдгээрээс шалтгаалж бэлчээрийн доройтлын шалтгаан болж байгаа гэж судлаач ярьж байна.Ялангуяа таван хошуу мал нь бэлчээрийн экосистемийн бүтэц, үйл ажиллагааны салшгүй хэсэг. Учир нь мал өвс идэж,ус ууснаар ногоон ургамлын органик нэгдлийг мах, сүү, болгон хувиргаж, хүнс, идэш тэжээлийн нэг эх сурвалж болдог тул байгаль дах бодисын эргэлтэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тиймээс малын тоог багасгаж бэлчээрээ зохистой ашиглах шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, малчид зохистой ашигласан бэлчээрийн экосистемээс малаараа дамжуулан авч буй бодит хэрэглээний шинжтэй үр өгөөж хүртэх нь чанаржина. Мөн амьдрах таатай орчин, оюун санааны тааламжтай байдлыг бий болгож энэ нь нүүдлийн соёлын үйлчилгээний өгөөж улам үнэ цэнтэй болох ажээ.
Малаа тойголж онд мэнд оруулах нь малчны бэлтгэлээс шалтгаална
Энэ жил богино намар, хатуу өвөл болохыг УЦУОШТ-өөс анхааруулж байна. Хөдөөд хаа сайгүй хадлан, тэжээл бэлтгэх ажил ид өрнөж байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэд сумынхаа хадлан бэлтгэх талбайд бөөнөөр гарсан байгаатай таарсан юм. Тэд хамтарч хадсан хадлангаа нийлсэн өрхийнхөө тоогоор тэгш хуваан нөөцөлнө гэж байв. Түүнчлэн санаа нийлснээрээ хамтрах нь бинзен тос, унаа унаш хүрэлцэхгүй гэх зүйлгүй, хэмнэлттэй, хурдтай санаа амар хадлангаа авч байна гэж малчин Д.Цэцэгээ хуучилсан. Уг нь малчид өрх, бүлээрээ, ганц нэгээрээ хадландаа гардаг байсан уламжлалтай. Гэхдээ энэ уламжлал хэвээрээ байгаа. Харин Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь (АДАПТ) төсөл хэрэгжсэн аймгуудын малчид нэгдэж нийлж хадлангаа аввч байгаа туршлага Хөвсгөл аймгийн зарим сумдад нэвтэрсэн бололтой. "Хадлан тэжээлийн нөөц газар маань маш сайхан боллоо. Цаашид хадлангаа сайн бэлтгэж, арчилгаа хамгаалалтыг хариуцлагатай хийж бүлгийн зохион байгуулалтад орж ажиллана. Хувь хүн, малчин бид өөрсдөө санхүүгээ гаргаад ийм хашаа барих боломжгүй. Энэ бол үнэхээр хэрэгтэй, ашиг тусаа өгөх сайхан ажил боллоо." хэмээн тус төсөлд хамрагдсан Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Ж.Эрдэнэбилэг хонь ноосолж байх үеэр хуучилсныг төслийн пэйж хуудсанд онцолсныг иш татлаа. Мөн "Содовын булаг орж хашигдсан нь чийгээ хадгалах, өвс ургамал сайн ургах, малын талхлалтаас хамгаалах боломж бүрдсэнд баяртай байна" хэмээн мөн багийн малчин Г.Батбаяр сэтгэгдлээ хуваалцлаа байлаа. Малчид уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгой, хүн амын төвлөрлөөс шалтгаалан бэлчээрийн даац муудаж цаг хүндэрсэн үед малчид хадлан тэжээлийн нөөцөө хангалттай бүрдүүлж чадаагүйгээс өвлийг өнтэй давах боломж бүрдэхгүй байна. Тиймээс айл хотлоороо, сумаараа, багаараа нэгдэж нийлэн богино намрын өдрүүдэд хадлан, тэжээлээ базаах нь ирэх өвөл, хаврыг өнөтэй давах бэлтгэл юм.
Эмзэг байдлын эрсдэлийг тодорхойлж үнэлгээ өгөх нь аймаг, сумдад зайлшгүй шаардлагатай
Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах үүднээс #АДАПТ төсөл нь уур амьсгалын эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ, нутаг дэвсгэрийн төлөвлөлт болон бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, төсөл хэрэгжүүлсэн Ховд, Завхан, Говь-Алтай, Дорнод аймагт 3220 га талбайд бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дээр нь нэмэлтээр 15806 га бэлчээр сэлгэлт хийж малчидтай хамтран малын хөлийн бууцад хошуу будаа тариалсан байна. Жишээлбэл, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийт 90 га хадлан тэжээлийн нөөц талбай байгуулах ажлыг зохион байгуулж, “Фамилипартнерс” ХХК гүйцэтгэснийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Мөнххүрэл ахалсан ажлын хэсэг газар дээр нь ажиллан хүлээн авчээ. Тодруулбал, Цэцэн-Уул сум 20 га, Их-Уул сум 40 га, Тосонцэнгэл сум 25 га, Алдархаан сум 5.0 га-д тус тус тариалжээ. Мөн 2024-2025 онд Цэцэн-Уул сумын хэмжээнд элсний нүүдлээс хамгаалах зурвас ой нийт зургаан цэгт байгуулж, Цагаанчулуут сумын Арц багийн нутагт бэлчээр сэлгэх ажлууд амжилттай хэрэгжиж байна. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” /#АДАПТ/ төслийн үр дүнд малчид ам сайтай байна.
Төслийн загварыг бусад аймагт үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой. Ингэхдээ хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэхэд Хөдөө аж ахуйн ерөнхий хуулийг сайжруулах хэлэлцүүлгийг өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан байна. Салбарын 80 гаруй мэргэжлтнүүд оролцож тогтвортой хүртээмжтэй хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг бүрдүүлэхийг хэлэлцсэн байна. Уг хуулийн төслийн нэгтгэлийг ХААХҮЯ-нд хүлээлгэн өгч улмаар УИХ-ын гишүүн М.Мандхай эцэслэн УИХ-д өргөн барьсан байна. Түүнчлэн уг төслөөс уур амьсгалын өөрчлөлт эмзэг байдлын мэдээнд суурилсан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Дорнод аймгийн Дашбалбар, Ховд аймгийн 2025-2041 он хүртэлх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус шинэчлэн боловсруулж байгаа аж. Энэ тухай “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” /#АДАПТ/ төслийн 2025 оны хагас жилийн тайланд дурджээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, эмзэг байдлын мэдээнд суурилсан зургаан сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулж дууссан байна. “Ховд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг тусгах нь” хэлэлуүүлгийг зохион байгуулж тулгамдсан асуудлыг тодорхойлжээ. Хэлэлцүүлэгт ХААХҮЯ,ГЗБГЗЗЕГ,АДАПТ төсөл, Газар дэлхий ХХК, Ховд аймгийн 17 сумын Засаг дарга, Хөгжлийн бодлогын газрын дарга нар, газрын даамлууд, Байгаль орчны байцаагчид, олон нийтийн төлөөлөл бүхий өргөн оролцоог хангасан нь тулгамдсан асуудлаа тодорхойлоход түлхэц болсон байна.
Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь (АДАПТ) төслийн хүрээнд нийтлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2 цагийн өмнө
TSAGN SEKSEER ANUSDX ALNI SEKSEER80955877