БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлжээ.

Уг архиа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж байна.