УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг  тус банкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ.  

УИХ-ын гишүүд шинээр томилогдож байгаа Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн хүүг бууруулж, банкны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийхийг сануулахаас гадна Саарал жагсаалтаас гарахад идэвхтэй ажиллах шаардлагатайг гэдгийг ч онцлон хэлэв.

Тэрбээр АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр, Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
  • Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал
  • Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
  • Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
  • Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
  • Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
  • Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
  • Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан