Улсын онцгой комиссын шуурхай штаб ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс гадаадад буй иргэдээ татаж авч байна. Австралийн Засгийн газар өнөөдөр  Монгол Улс дахь зургаан иргэнээ татаж авах хүсэлтээ илгээж, шийдвэрлэжээ. Энэ амралтын өдрүүдэд Солонгос Улсын Засгийн газар  Монгол улс 200 гаруй иргэнээ татаж авахаар боллоо.

Гадаадад суугаа Монгол Улсын  4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн аж. Ойрын хугацаанд тусгай үүргийн гурван онгоц ниснэ. Эхний нислэг дөрөвдүгээр сарын 2-ны өглөө 08.00 цагт Сөүл,  дөрөвдүгээр сарын 3-ны шөнийн 01.00 цагт Токио рүү ниснэ. Ингээд  дөрөвдүгээр сарын 4-ний өглөө 08.30 цагт Сөүл рүү дахин ниснэ. Сөүлээс 2000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан тул тусгай үүргийн онгоцыг хоёр удаа нисгэж байна. Энэ гурван нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана. Мөн тухай улсдаа коронавирусийн шинжилгээ өгөхийг зөвлөв.