Улс төр эдийн засаг, нийгмийн тодорхой үйл явдал, Монгол хүний эрх ашиг хөндөгдөж буй аливаа асуулыг зөвхөн баримт нотолгоонд тулгуурлан бодит эх сурвалжаас мэдээлэл авч, мэргэжлийн ёсзүйн үүднээс тэнцвэртэй хүргэх зорилготой “Эх сурвалж” нэвтрүүлэг үзэгчдэд хүрээд эхэлжээ. Энэ удаагийн дугаарт нэгэн томоохон барилга байгууламжийн асуудлыг хөдсөн байна.

Тодруулбал Хуучнаар Зөвлөлт Холбоот улс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар хорондын хэлэлцээрийн дагуу 1984 онд хүлээн авч байсан Батлан хамгаалах нийгэмлэгийн авто сургуулийн иж бүрэн цогцолбор ажээ. Уг байгууламж нь маргаантай төрийн өмчийн жагсаалтад байсан бол сүүлд хууль бусаар Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн төв зөвлөл нэртэй төрийн бус байгууллагын ах дүү нарын эзэмшилд очжээ. Эл асуудлыг хөндсөн мэргэжлийн ёсзүйтэй, баримт нотолгоотой эх сурвалж нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.