Би хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэдтэй айлын бага охин. Эрх дураараа өссөн ч миний амьдрал баян цатгалан мөнгөлөг байгаагүй ээ. Хоёр идэж хоосон хоночихгүй байсан. Одоо нөхөртэй айлын эхнэр болоод 5 жилйиг өнгөрөөж байгаа ч сүүлийн 2 ажил амьдрал минь там болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Хувийн байгууллагад ажилладаг би үргэлжийн л нүд амаа хөөхрүүлчихсэн байх нь энгийн үзэгдэл. Сүүлдээ ажлынх нь ч энэ байдалд дасан зохицох болсон. Тэгэхгүй гээд яалтай ямар би ажлаа таслаад байлтай нь биш миний сонгосон амьдрал хойно. Хэрэг явдал одоогоос 10 гаруй жилийн өмнө асуудлаас үүдэлтэй. Би дөнгөж 5,6-р ангийн л охин байсан үед нэг орой ах маань согтуу ирсэн. Тэр үед ганцаараа орон дээрээ унтсан юм нэг сэртэл ах намайг дээрээ хэвтүүлчихсэн нөгөө юмаа минийх рүү хийчихсэн байсан би ч айсандаа чимээгүйхэн босоод ээжийн өвөрт орсон яах учраа олоогүй тэр үедээ ганцаараа уйлаад өнгөрөөж байсан юм. Арай хийж энэ явдлыг ганцаараа хадгалж шаналж явсаар том болсон. Ингээд оюутан болж сургуулиа төгсөх жилээ нөхөртэйгээ танилцаж үерхэж хамт амьдрах болсон. Гэтэл тэр үед би өөрийгөө онгоноо алдсан гэдгээ мэдэж нөхөр чи надад худлаа хэлсэн байна чи янхан гээд л хэсэгтээ уурлаж байгаад энэ асуудал намжсан юм. Харин хүүхэд гарснаар асуудал намжаагүй явсаар бүр хурцдаж намайг чи охиноороо ирээгүй янхан би хэнтэй ч унтаж хэвтсэн чамд хамаагүй гэж гадуур хоноглож согтуу ирэх болгондоо намайг зоддог болоод 2 жил болж байна. Одоо салья гэхээр чи надаас салж завхайрч явсан ажилдаа орох нуу гээд байх юм. Эмэгтэй хүүхдийг төрсөн ахаас нь хүртэл хамгаалж явахгүй бол над шиг амьдрал туулах вий гэдгийг ийм зүйл болдог гэдгийг бусдад хэлэхийг хүссэн юм. Тэрнээс одоо миний энэ амьдрал ингэж яваад л дуусах биз дээ.