Амьдралд дөнгөж хөлөө олоод орох орон, унах унаатай, эрхлүүлээд аав ээж гэж дуудуулах хүүтэй болоод байхад манай эхнэр уурлах хэрэлдэх болгондоо салмаар байна гэдэг болчихоод байна.

Би уг нь хүүхдээ бодоод яах юм гэх бүрийд сална өргөдлөө өгнө гэдээд байх юм. Уг нь бид 2 хамт амьдараад 8 жил болж байна амьдралыг тэгээс эхэлж байлаа 2лаа ажилтай. Анх карма өрөөнд амьдарч байхад манай ажлаас цалингаа хураа орох оронтой болтолоо манай байранд амьдарч бай гээд байрандаа суулгасан. Бид 2 ч цалин хөлсөө 4, 5 жил хураасаар байгаад байрны урьдчилгаатай ч болж байранд орлоо удахгүй хүүтэй ч болоод машин тэрэггүй хэцүү байна гэхээр нь давхар машины лизинг авлаа, олсон хэдэн төгрөг өр шир гээд өөртөө ч наасан юмгүй дуусчихна хааяа найз нөхөдтэйгөө уулзаад караокед хэд дуулчихдаг байснаа мөнгө төгрөгөө бодоод яваандаа болох л байлгүй гээд больсон.

Ийм болгосон амьдралыг сэтгэлийн хөдөлгөөнөөр үгүй хийж болохгүй юм шиг санагдаад уурлах болгонд нь уулчлал гуйдаг. Тоглоом наадмаар үг хэлчүүл бид 2-ын дунд тоглоом байж болохгүй гээд уурлаад хэсэг дуугүй болдог, уур нь их удаан гардаг тэр хооронд нь би хэд уурлаж, хэд инээж, хэд аргадна. Дүү нь оюутан манайд байдаг дүүд нь ингэсэнгүй тэгсэнгүй гээд юм хэлчихвэл миний дүү нарт чи юм хэлэх ёсгүй гэж надтай хэд хоног дууграхгүй уурлана. Сүүлдээ ч бүр дүүтэй нь дуугарахаа ч больсон. 2лаа амьдралаа ийм болгочихоод салахад хэцүү биш үү гэхээр шүүх сэргийлэх наадахыг чинь хэд өгөх үгүйгээ шийдээд гаргаад ирнэ гэх юм. Хүн салая энээ тэрээ гээд уурлаад байхаар тэгье тэгье гээд хэлчихээр чи хэлсэндээ байгаараа би хүүтэйгээ амьдарч чадна чиний хэрэг байхгүй гэх юм. Сүүлдээ ч бүр яах ийх учраа олохгүй юм.