Цахим орчин Монголын нийгмийг удирдаж байдгийг бид бүгдээрээ мэддэг болжээ. Эрх баригчдад ч юм уу нийгмийн нөлөөтэй хэсгийн эрх ашиг хөндөгдөх, нэр хүндэд нь халтай зүйл болоход түүнтэй зэрэгцэн нэг шуугиан буюу дэмий хоосон зүйл цахимаар давлагаалж бүхнийг мартуулна.
Хүн бүр би хоцорчих вий хэмээн сандчин утсаа шүүрэн авч тухайн шуугианыг хаврын түймрийг өрдөн хөгжөөх салхи мэт цааш нь түгээнэ. Хүн болгоны хар хорын, атаа жөтөөний, сониуч сэтгэлийн гал шингэсэн болохоор уг дэмий хоосон үг маш эрчимтэй хүчээ аван түүнийг уншсан жирийн иргэдийн
Хоосон шуугиан тайван аж төрөх үндсийг алдагдуулдагсэтгэлийг байхгүй болтол үймүүлэх аж.Бүх зүйлийн үндэс сэтгэл санаа байдаг гэж бурхны шашинд ч, сэтгэл судлал ч нэгэн дуугаар хэлдэг.Сэтгэл санаа тайвангүй нийгэм маш муу нийгэм байж таарна. Энэ бүгдийг бид өөрөө өөрсдөдөө бий болгож байна. Үүнд техник технологи нөлөөлж байна гэж өөрсдөөсөө зайлуулж болох ч энэ нь буйртай үгүйсгэл биш. Технологи бол амьдралын чанарт нөлөөлдөг нь үнэн ч хамгийн гол нь бидний хэрсүү сэтгэл, дагаж хуйлрах дадал, дэмий хоосон үгэнд татагдах алмай байдал голлон нөлөөлж байдаг билээ. Бид хэтэрхий хөнгөн байгаагийн дээр
Бэрлиний хана. 1989 ончанартай мэдээлэл хаанаас авахаа мэдэхгүй, хаанаас авч байснаа мартсанаас болж байгаа юм. Хоосон үг одоогийнхоор бол сошиал шуугиан тайван аж төрөх үндсийг алдагдуулдаг аж.

Энэ тухай аль дивангарын үед манай өвөг дээдэс мэддэг байв. Үүний жишээ болгож “Дэмий хоосон үгийг цуурхан аж төрөх үндсийг өөрсдөдөө алдагдахад хүргүүлэхгүй, нам гүм найртай түвшин суухыг” хот зээлийн газраа үүрэг болгож байжээ. Хэн хэлсэн гэж бодож байна 1910-аад оны үед Жалханз хутагт, Хатанбаатар нар баруун зүгийг төвхнүүлж явахдаа гаргаж байв.